2023
Чи Ерөнхий чуулганд яаж бэлддэг вэ?
2023 оны 9-р сар


“Чи Ерөнхий чуулганд яаж бэлддэг вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Ерөнхий чуулганд бэлдэх

Чи Ерөнхий чуулганд яаж бэлддэг вэ?

Эдгээр өсвөр үеийнхэн Ерөнхий чуулганаас олон юм сурчээ. Утга учир бүхий туршлага олж авахад хэрхэн бэлдэх вэ?

Би бошиглогчийг дагамаар байна

Зураг
Залуу эрэгтэй

Би 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганд бэлдэхдээ Мормоны Ном болон Хуучин Гэрээнээс Есүс Христийн Цагаатгалын талаар уншсан.

Чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд ариун сүмийн ач холбогдлын талаар ярьж, гэрчилсэн.1 Ариун сүмд мөнхийн адислалуудын амлалтыг хүлээн авдаг ба тэнд очиход маш сайхан сүнсийг мэдэрдэг.

Одоогоор Никарагуад ариун сүм байхгүй ч нэг ариун сүм зарлагдсан. Би ерөнхийлөгч Нэлсоны үгийг сонсож, ариун сүм баригдаж дуусахад нь очно гэж найдаж байгаа.

Чуулган үзэж байхдаа би зөв газраа байгааг минь Сүнс надад гэрчлэхийг мэдэрсэн. Миний зүрх Бурханы хайраар дүүрэх шиг л болсон.

Карлос М., Никарагуа

Бүх хүн эдгэрэх боломжтой

Зураг
Залуу эмэгтэй

2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганаас өмнө би сүүлийн үед амьдралдаа тохиолдсон үйл явдлуудыг эргэцүүлсэн. Чуулганаас өмнө толгойд минь олон асуудал эргэлдэж байсан бөгөөд би тайтгарал, амар амгалан, хүч чадал мэдрэхийг хүсэж байв.

Чуулган дээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк: “Аврагчийн Цагаатгалын ачаар хүн бүр эдгэрэх боломжтой”2 гэж хэлсэн.

Энэ үг надад амар амгалан бас найдвар өгсөн. Би алдаа гаргаж, буруу сонголт хийсэн үедээ Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөж, амар амгаланг мэдэрч чадна. Түүнчлэн ямар нэг шаналал мэдэрч байвал үүнээс эдгэрч чадна. Бид нүглээ наманчилж, өдөр бүр сайжрахыг хичээвэл бүгдээрээ энэ амар амгалан, эдгэрлийг мэдэрч чадна.

Кае Д., Филиппин

Чиний чуулганы бэлтгэл

Чуулганд бэлтгэхэд хэдхэн минут зарцуулахад л чи чуулганыг маш үр дүнтэй өнгөрүүлэх болно. Тэгэхээр чи хэрхэн бэлдэх вэ? Өөрт байгаа асуултуудаа бичиж эхэл! Үзэх явцдаа асуултуудаа эргэцүүлэн бодоорой. Олон үг хэлэгч яг чамд хандан ярьж байгаа мэт санагдах болно.

Хэвлэх