2023
Надад сүнслэг туршлага тохиолдохгүй байна гэж бодож байвал би юу хийж болох вэ?
2023 оны 9-р сар


“Надад сүнслэг туршлага тохиолдохгүй байна гэж бодож байвал би юу хийж болох вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Асуулт, хариулт

“Надад сүнслэг туршлага тохиолдохгүй байна гэж бодож байвал би юу хийж болох вэ?”

Тунгаан бод, бич мөн эргэцүүл

Залуу эмэгтэй

“Өдрийн төгсгөлд би цаг гарган, тэр өдөр тохиолдсон сүнслэг туршлагуудаа тунгаан бодож, бичдэг. Ийн үйлдэх бүрдээ би амар амгалан мэдэрдэг. Энэ нь надад өдөр бүр сүнслэг туршлага эрж хайхыг сануулдаг.

Кианна Ж., 16 настай, Филиппин, Замбоанга дел Норте

Бурханаас гуй

Залуу эрэгтэй

“Үргэлж судраас уншиж, өдөр бүр залбирах нь Бурханд сүнслэг туршлага олж авах хүсэлтэй байгаагаа харуулах гайхалтай арга юм. Хэрвээ чамд сүнслэг туршлага байдаггүй мэт санагдвал, үүнийгээ олж анзаарахын тулд Бурханд хандан залбирч байгаад гуйгаарай. Тэр чамайг хайрладаг. Өөрөөс шалтгаалах зүйлсийг хийснээр Тэр залбиралд чинь хариулах болно.”

Элаяжа С., 15 настай, АНУ, Юта

Тэвчээртэй бай

Залуу эмэгтэй

“Тэвчээртэй бай. Чиний туршлагууд бусдынхтай үргэлж адил байхгүй.”

Изабэлла Ф., 16 настай, Бразил, Сан-Паулу

Сайн мэдээгээр амьдар

Залуу эмэгтэй

“Бид судраас уншиж, бошиглогчийн үгсийг сонсож, мацаг барьж, залбирч, ариун сүмд очиж, бусдад үйлчилснээр сүнслэг туршлагуудыг олж авна. Эдгээр нь биднийг Христтэй ойр байхад тусалж, бидэнд амар амгаланг авчрах Ариун Сүнсний өдөөлтийг илүү их хүлээн авах чадвартай болгоно.”

Нэлли Р., 16 настай, Мексик улс, Хидалго

Анхааралтай бай

Залуу эмэгтэй

“Бид Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа сайтар хандуулахыг ямагт санах ёстой. Бид хамгийн жижиг зүйлсээр дамжуулан тэдгээрийг авч чадна. Эдгээр нь жижиг зүйлс боловч үүрд мөнх цуурайтна.”

Мэлисса А., 14 настай, Бразил, Парайба