2023
Христ одоо амилсан
2023 оны 9-р сар


“Христ одоо амилсан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Шат шатаар

Христ одоо амилсан

Төлөөлөгч Паул Есүс Христийн амилалтын тухай заасныг судалцгаая.

Зураг
Амилсан Есүс Христ

Амилсан Христ, Вилсон Ж.Онг

Чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан

Есүс Христ загалмай дээр нас барж, бунханд оршуулагдаад, гурав дахь өдрөө амилжээ.

Нойрсогсдоос анхны үр жимс

Анхны үр жимс гэдгийг илэрхийлсэн грек үг нь жилийн хамгийн анхны ургацыг хэлдэг. Энэ нь дараа дараагийн хураах ургацуудын анхных нь юм.

Нойрсогсод гэдэг нь “нас барсан хүмүүсийг” хэлж байна.

Есүс Христ бол анхны амилсан хүн. Түүний амилалтаас хойш бүх хүн амилуулагдах болно.

Үхэл нэг хүнээр ирсэн

Энэ нь Адамыг хэлж байна. Түүний уналтаас хойш дэлхий дээр ирэх бүх хүн нас барах болно. (Мосе 4-ийг үзнэ үү.)

Христ дотор бүгд амьд болгогдоно

Есүс Христ амилсан учраас бүх хүн амилуулагдана. Энэ нь өмнө нь амьдарч байсан болон ирээдүйд амьдрах бүх хүн амилуулагдах болно гэсэн үг юм. Бидний сүнс биетэйгээ нийлж, бидний бие махбод төгс, үхэшгүй болох болно. (Алма 11:43–45-ыг үзнэ үү.)

Хэвлэх