2023
Үйлчлэхийг сонгох
2023 оны 9-р сар


“Үйлчлэхийг сонгох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Би Христээр дамжуулан бүгдийг хийж чадна

Өсвөр үеийнхэн хүнд хэцүү зүйлсийг хийхэд нь Христ тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцлаа (Филиппой 4:13-ыг үзнэ үү).

Үйлчлэхийг сонгох

Зураг
Залуу эрэгтэй

Би үргэлж номлолд үйлчлэхийг хүсдэг байсан ч намайг 18 нас хүрэх үед цар тахал эхэлсэн. Би үйлчлэхэд бэлэн биш санагдсан тул коллежид элсэж, сайн тэтгэлэг авсан. Олон хүн надад номлолд үйлчлээд хэрэггүй гэж зөвлөсөн юм. Надад номлолд үйлчлэх хүсэл маань унтарч байгаа юм шиг санагдсан.

Тэгж байтал Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Хэрэв та номлолын үйлчлэлийн насанд хүрсэн ч цар тахал болон бусад шалтгааны улмаас үйлчилж амжаагүй байгаа бол би таныг яг одоо үйлчлэхэд урьж байна”1 гэж хэлэв. Түүнийг “яг одоо” гэж хэлэх үед, надад хандан хэлж байгаа мэт санагдаж, би яг одоо номлолд үйлчлэх ёстой гэж мэдэрсэн. Энэ өдрөөс хойш би энэ талаар залбираад, Их Эзэнд үйлчлэх цаг болсныг мэдрүүлсэн хариулт авсан.

Энэ сонголтынхоо улмаас би олон шүүмжлэл сонссон төдийгүй тэтгэлэг минь ч бас цуцлагдсан. Тэгсэн ч би номлолд гарахыг үнэхээр хүсэж байсан тул тэдгээрийг тоогоогүй. Би Гватемал Күэтцалтэнанго номлолд үйлчлэхээр дуудагдав. Аав, ээж хоёр минь Гватемалд гэрлэж, үүрд мөнхөд лацдан холбогдсон байсан тул энэ нь надад онцгой санагдаж байлаа.

Хэрэв чи номлолд явах эсэх тухай бодож байгаа бол чи оройтоогүй байна! Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үргэлж итгэн найд. Тэд биднийг удирдан чиглүүлж, төсөөлшгүй зүйлсээр адислах болно.

Инок М., Доминиканы Бүгд Найрамдах Улс

Хэвлэх