2023
Алдагдсан хонь
2023 оны 9-р сар


“Алдагдсан хонь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Аврагчийн ярьсан сургаалт зүйрлэл

Алдагдсан хонь

(Лук 15:4–7)

Зураг
Зурагт хуудас: Алдагдсан хонь

PDF татаж авах

Сайн хоньчин зуун хоньтой байв. Нэг нь алдагджээ.

Тэрээр 99-ийг нь орхиод, алдагдсан нэг хонины араас явав.

Хонио олоод, Тэр ихэд баярлажээ. Тэр баяртайгаар хонио мөрөндөө тэгнэн, гэртээ харилаа.

Тэгээд найз нөхөд, хөршүүдээ дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун” (Лук 15:6) гэж тэр хэлэв.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Гэм нүгэлтэй хүмүүс бол алдагдсан хоньтой адил. Гэм нүгэлт хүнийг наманчлахад тэнгэрт баярладаг хэмээн Аврагч заасан (Лук 15:7-г үзнэ үү).

Хэвлэх