2023
Холбогдох
2023 оны 9-р сар


“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Холбогдох

Сисэкэло К.

15 настай, Өмнөд Африк

залуу эмэгтэй

Гэрэл зургийг Нитэбалэнг Туала

Би гэр бүлийнхээ амжилт, сайн сайхны төлөө үргэлж залбирдаг. Гэвч зарим зүйл миний найдаж байсны дагуу хараахан гүйцэлдээгүй. Бурхан миний залбирлыг сонсож байгаа эсэхэд би эргэлзэж эхэлсэн. Эргэлзээ маань гүнзгийрэх тусам би цөөхөн залбирдаг болов. “Юу ч мэдрэхгүй байгаа юм чинь яагаад залбирах ёстой гэж?” гэж би бодсон.

Гэвч нэгэн өдөр би Бурханд эргэлзэж байснаа ухаарсан. Тэрээр үргэлж миний Тэнгэр дэх Эцэг байсан бөгөөд намайг хамгийн ихээр дэмжиж, хүчирхэгжүүлдэг шүү дээ. Би уйлж эхэллээ. Би тэр өдөр гэртээ очоод, сүнслэг байдлаараа төдийгүй сэтгэл санаагаар унасан байсан тул өвдөг сөгдөн залбирав.

Залбирсны дараа надад тайтгарал, хайрын бүлээн мэдрэмж төрсөн. Тэр надтай хамт байсан гэдгийг би мэдэж байлаа. Тэнгэрлэг Эцэг бидний бэрхшээлийг харж, гуйлтыг минь сонсдог гэдгийг би мэднэ. Тэр өдрөөс хойш гэр бүлд минь зориулсан том төлөвлөгөө Түүнд байдаг ба уг төлөвлөгөө нь Түүний цаг хугацаа болон миний тэвчээрийг шаарддаг гэдгийг би ойлгосон.