“Яагаад бид нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэх шаардлагатай вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.
Нүдээ олсон хариулт
Яагаад бид нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэх шаардлагатай вэ?
Энэ амьдралын дараа Бурханы хаант улсад орохын тулд бүх хүн баптисм хүртэх шаардлагатай гэж Есүс Христ заасан (Иохан 3:5-ыг үзнэ үү). Гэвч олон хүнд ийм боломж олдоогүй.
Баптисм хүртэлгүй нас барсан хүмүүс сүнсний дэлхийд Есүс Христийн сургаалыг хүлээн авч болно хэмээн Бурхан илчилсэн (1 Петр 3:18–19; Сургаал ба Гэрээ 138:30–33-ыг үзнэ үү). Түүнчлэн Тэрээр амьд хүмүүс эдгээр хүний өмнөөс баптисм хүртэж болохыг илчилжээ (1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 124; 128-ыг үзнэ үү). Эдгээр баптисмыг энд, дэлхий дээр гүйцэтгэх ёстой.
Бид нас барсан өвөг дээдсийнхээ бүртгэлийг хайн олж, тэдний өмнөөс ариун сүмд баптисм хүртэж чадна. Энэ нь тэдэнд селестиел хаант улсад ороход шаардагддаг баптисмыг хүлээн зөвшөөрөх боломж олгодог.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Нас барагсдын төлөөх бидний хичээл зүтгэл Есүс Христ бол бүх хүн төрөлхтний бурханлаг Гэтэлгэгч мөн хэмээх гэрчлэлийг ойлгомжтой илэрхийлдэг. Түүний ач ивээл болон амлалтууд энэ амьдралдаа Түүнийг олоогүй хүмүүст ч хүрдэг” гэж хэлжээ (2000 оны 10-р сарын Ерөнхий чуулган).