2023
Гэр бүлээ хүчирхэгжүүлэх дөрвөн арга
2023 оны 9-р сар


“Гэр бүлээ хүчирхэгжүүлэх дөрвөн арга,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 10-р сар.

Гэр бүлээ хүчирхэгжүүлэх дөрвөн арга

Та Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар гэр бүлээ хамгийн сайнаар хүчирхэгжүүлж чадна.

Таны гэр бүл хэчнээн хүчтэй байлаа ч дахин жаахан хүчирхэгжүүлэх боломж үргэлж байдаг. Одоо үед, гэр бүл рүү ирэх дайралт улам ихсэж буй мэт санагддаг. Учир нь Сатан гэр бүлүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар чухал болохыг мэддэг. Хэрэв дайсанд гэр бүлийн амьдралыг бусниулахын тулд хийж чадах ямар нэгэн зүйл байгаа бол тэр үйлдэх нь гарцаагүй.

Төгс гэр бүл гэж байхгүй ч, таны гэр бүлд өөр ямар ч гэр бүлд байхгүй чухал зүйл нь та юм! Мөн Есүс Христийн сайн мэдээ таны талд байгаа. Бошиглогч, төлөөлөгчид “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно”1 хэмээн заасан.

Их Эзэний сайн мэдээ таны гэр бүлийг хүчирхэгжүүлж, аз жаргал авчирч чадах хэдэн аргыг энд оруулав:

  • Гэр бүлүүд үүрд мөнхөд лацдан холбогдох боломжтой.

  • Гэр бүлүүд цагийг хамтдаа өнгөрөөж, нэг нэгэндээ үйлчилж, нэг хэсэг нь гэдгээ болон бурханлаг мөн чанараа мэдсэнээр баяр баяслыг мэдэрч чадна.

  • Гэр бүлүүд наманчлал, уучлал болон итгэлээр дамжуулан үл ойлголцол, зөрчилдөөн мөн бэрхшээлийг шийдвэрлэхдээ Есүс Христийн хүчинд найдаж болно.

Та сайн мэдээний дагуу амьдарснаар гэр бүлээ хүчирхэгжүүлж болох дөрвөн аргыг энд оруулав:

Хүмүүс залбирч байгаа нь

Зургийг Лай Т.Шэнг

1 Залбирахад урамшуул

Гэр бүлүүд хамтдаа залбирснаар улам хүчирхэгждэг. Залбирал танай гэр бүлийг амар амгалан, хайр энэрэл, эв нэгдлээр адислах болно. Хэрэв таны гэр бүл залбирч хэвшээгүй бол гэр бүлдээ хамт залбирдаг болоход нь хэрхэн туслахаа мэдэж авахын тулд залбираарай. Мөн хүлээн авсан хариултынхаа дагуу үйлдэхэд бэлэн бай.

2 Сүмд хамт яв.

Сүмд бид Есүс Христийн сайн мэдээний талаар суралцдаг. Бид ариун ёслолоос хүртэж, мөн Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, мөн үргэлж Түүнийг санахад бэлэн хэмээн Бурхантай гэрээ хийдэг (Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).

Сүмд гэр бүлээрээ очих нь хүн бүрд Бурхантай болон нэг нэгэндээ ойртоход нь тусалдаг. Долоо хоног бүр сүм рүү явахад амлалт шаардах хэцүү даалгавар мэт боловч Бурхан таны хичээл зүтгэлийг адислах болно. Хэрэв таны гэр бүл сүм рүү хамт явахыг хүсэхгүй бол та сүмд ирснээр таныг хүчирхэгжүүлээд зогсохгүй гэр бүлээ хүчирхэгжүүлэх өөр арга зам олоход тань тусалдаг гэдгийг ойлгоорой.

Сүмийн барилгууд

3 Хайрла бас Үйлчил

Аврагч “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” (Иохан 15:12) хэмээн заасан. Тэднийг аль хэдийн мэдэж байгаа гэж бодсон ч гэр бүлдээ хэчнээн их хайртайгаа хэл. Гэр бүлийнхэндээ хайраа үг болон үйлдлээр илэрхийлснээр Сүнсийг гэртээ урьдаг.

Гэр бүлийн гишүүддээ үйлчлэх нь хайраа харуулах чухал арга юм. Мөн бусдад гэр бүлээрээ үйлчилснээр та нарыг Тэнгэрлэг Эцэгт болон нэг нэгэнд чинь улам ойртуулдаг. Та үйлчлэлийн нүсэр үйл ажиллагаа зохиох шаардлагагүй. Үйлчлэл нь хөршийнхөө дуртай хоолыг бэлдэх гэх мэт энгийн зүйлээс эхэлдэг. Гэр бүлээрээ үйлчлэх нь баяр баясгаланг авчирдаг бөгөөд сударт өгүүлснээр: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Mosiah 2:17) хэрэг юм.

Охин эмээ хоёр тэврэлдэж байна.

4 Сайн мэдээгээр амьдрах

Олон гэр бүлд Сүмийн гишүүн биш эсвэл сүмд явахаа больсон гэр бүлийн гишүүд байдаг. Гэр бүлийн дэмжлэггүйгээр сүмд явах нь хэцүү байж болно. Хэрэв танай гэр бүл ийм нөхцөлд байгаа бол та сайн мэдээгээр амьдарснаар хүч болж чадна гэдгийг санаарай.

Гэр бүлдээ өөрийн итгэлийн дагуу амьдарч буйгаа харуул. Тэд таны юу хийж юу хэлж, хийж байгааг ажиглаж байдгийг та мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ нь таны гэр оронд сайн мэдээний гэрлийг авчирна. Танай гэр бүлийн нөхцөл ямар байхаас үл хамааран таны сайн мэдээний дагуу амьдрах уйгагүй хичээл зүтгэл танай гэр бүлийг удирдах, нөлөөлөх, өргөх мөн тэдэнд Аврагч, Есүс Христэд ойртуулахад туслах Ариун Сүнсэнд үүд хаалгыг нээж өгөх болно.