“Захидлаас шууд дамжуулалт руу,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 8-р сар.
Ерөнхий чуулганд бэлтгэх
Захидлаас шууд дамжуулалт руу
Сүмийн удирдагчдын зүгээс тогтоох харилцаа холбоо маш их хөгжсөн ч зорилго нь бол хэвээр байгаа.
2000 жилийн тэртээ
Есүс Христ дэлхий дээр байхдаа Өөрийн Сүмийг зохион байгуулсан. Аврагчийг амилж, тэнгэр өөд өргөгдсөний дараа Түүний төлөөлөгчид Сүмийг Түүний өгсөн эрх мэдэл, илчлэлтээр мөн сүнслэг өдөөлтөөр удирдаж байсан.
Тэр өдрүүдэд Сүмийн удирдагчид өөр өөр газрууд дахь Сүмийн гишүүдтэй захидлаар харилцдаг байв.
Шинэ Гэрээнд Паул, Петр, Иохан, Иаков, Иуда нарын бичсэн захидлууд байдаг. Эдгээр захидлыг гараар бичиж, гараас гарт хүргэж, гараар хуулбарлаж, чанга дуудан уншдаг байв.
Сүмийн эдгээр удирдагчийн захиа бичсэн зорилго ихэвчлэн адил байсан. Тэд дараах зүйлсийг эрэлхийлдэг байсан. Үүнд:
-
Есүс Христийн сайн мэдээг гэрчилж заах
-
Урам дэм өгч, сүнслэгээр нөлөөлж, өргөн дэмжих
-
Зарлиг, гэрээнүүдийг сануулах
-
Тулгарч буй асуудлуудыг хөндөх
-
Аюулаас сэрэмжлүүлэх
-
Сүмд орж ирсэн аливаа буруу номлолыг засаж залруулах
-
Сүмийг нэгтгэх
Өнөөдөр
2000 жилийн дараа өнөө үед маш олон зүйл өөрчлөгдсөн ч зарим зүйл хэвэндээ байгааг харж болно.
Есүс Христ дэлхий дээр Өөрийн Сүмийг сэргээсэн бөгөөд Сүмийг дахин удирдах бошиглогч, төлөөлөгчид байна. Захидал бичдэг байсан өдрүүдээс хойш харилцаа холбооны технологи хөгжсөөр хэвлэх дардас, радио, телевизийн үеийг дамжин, интернэтийн эрин үед иржээ.
Сүмийн удирдагчид Ерөнхий чуулган дээр захиасуудаа Сүмд бүхлээр нь нэгэн зэрэг өгч чаддаг болсон. Тэр байтугай үүнийг хиймэл дагуул болон интернэтийн сүлжээгээр олон янзын хэлээр шууд дамжуулдаг болсон. Хэдхэн өдрийн дотор бичмэл хувилбарыг онлайн дээр олон хэлээр тавьж, мөн хэвлэн, дэлхий даяар илгээж байна.
Та нар удахгүй болох Ерөнхий чуулганд бэлдэхдээ Шинэ Гэрээн дээрх захидлуудыг бодож үзээрэй. Тэр үед өөр байсан төдийгүй технологийн хөгжил ч маш өөр байсан. Гэвч чуулганы захиаснууд амин чухал адил зорилгуудыг биелүүлсээр байна. Чуулганы захиаснуудыг сонсохдоо, эдгээр нь дараах зорилгуудыг хэрхэн биелүүлж байгааг бодож үзээрэй. Үүнд:
-
Есүс Христийн сайн мэдээг гэрчилж заах
-
Урам дэм өгч, сүнслэгээр нөлөөлж, өргөн дэмжих
-
Зарлиг, гэрээнүүдийг сануулах
-
Тулгарч буй асуудлуудыг хөндөх
-
Аюулаас сэрэмжлүүлэх
-
Сүмд орж ирсэн аливаа буруу номлолыг засаж залруулах
-
Сүмийг нэгтгэх