2023
Би шугаман дотор байж чадна
2023 оны 9-р сар


“Би шугаман дотор байж чадна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 9-р сар.

Би Христээр дамжуулан бүгдийг хийж чадна

Өсвөр үеийнхэн хүнд хэцүү зүйлсийг хийхэд нь Христ тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцлаа (Филиппой 4:13-ыг үзнэ үү).

Би шугаман дотор байж чадна

Зураг
Гүйлтийн тэмцээнд оролцож буй залуу эмэгтэй

Би гүйлтийн спортоор хичээллэж эхэлснээсээ хойш сургуулийнхаа 1 милийн рекордыг эвдэхийг мөрөөддөг байв. Улирлын төгсгөлд би яг таван минутад 1 миль гүйж, өмнөх рекордыг 3-аас илүү секундээр эвдсэн юм.

Гэвч маргааш нь миний амжилтыг бүртгээгүй болохыг бид олж мэдсэн. Тэмцээний үеэр намайг шугамаас дотогш 3 удаа гишгэсэн тул энэ уралдаанаас хасагдсан гэж шүүгчид хэлэв. Өөр тамирчин түлхсэн учраас шугам давсан шүү дээ гэж дасгалжуулагч маань намайг өмөөрлөө. Шүүгч хариуд нь: “Түлхэгдэж шугамаас гарсан нь түүний буруу биш байж болно. Гэхдээ шугамд хэт ойр гүйж байсан нь түүний буруу байсан” гэв. Гаргасан амжилтыг минь надаас зүй бусаар булаагаад авчихсан мэт мэдрэмжтэйгээр би тэмцээнээ өндөрлүүллээ.

Дараагийн ням гарагт Залуу эмэгтэйчүүдийн ангид бид спортод шугамын дотор байх гэдгийг зарлигуудыг биелүүлэхтэй харьцуулсан видео үзсэн юм.1 Хичээлийн туршид ялагдлыг минь сануулж байсанд уур минь хүрч байв.

Маргааш нь гүйлтийн зам дээр гүйж явахдаа доош харвал би хамгийн дотор талын зам дээр гүйж байлаа. Тэгээд яг шүүгчийн хэлснээр хааяа нэг доторх шугамыг давж гишгээд байгаагаа анзаарав. Би даруй зогсоод, дарууссан юм. Би гүйж байгаа байрлалдаа хэт дасаад, аюулын шугам хаана байгааг анзаарахаа больсон байжээ.

Азаар хэдэн долоо хоногийн дараа надад хоёр дахь боломж гарч ирсэн. Би төвийн шугамаас өөрийгөө хол байлгаж, сургуулийнхаа рекордыг шинэчлэн тогтоосон бөгөөд энэ удаа шугамыг даваагүй.

Энэ туршлага надад зарим зарлигийн шугамд хэт ойрхон гүйгээд байгаа талаар минь бодогдуулсан. Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар надад наманчлах, дахин оролдож үзэх боломж үргэлж байдаг.

Зарлигуудыг дагахдаа бид үргэлж аюулын шугамаас хол, шугам дотроо байхыг чадахаараа хичээх хэрэгтэй. Харин алдаа гаргасан үед маань Аврагч бидэнд наманчлах, дахин оролдож үзэх боломж олгодогт би талархдаг.

Рэйган П., АНУ, Юта

Эх сурвалж

  1. Жэффри Р.Холландын Stay within the Lines (өсвөр үеийнхэнд зориулсан видео) ChurchofJesusChrist.org сайтаас үзнэ үү.

Хэвлэх