2023
Би Христэд төвлөрөхийн тулд хэрхэн энгийн амьдралаар амьдрах вэ?
2023 оны 9-р сар


“Би Христэд төвлөрөхийн тулд хэрхэн энгийн амьдралаар амьдрах вэ?,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

2 Коринт 8–13

Би Христэд төвлөрөхийн тулд хэрхэн энгийн амьдралаар амьдрах вэ?

Зураг
Есүс хооллож байгаа хүмүүсийг харж байгаа нь

They Were All Filled [Тэд бүгд цадсан байлаа], Волтэр Рэйн; Getty Images-ээс авсан томруулдаг шилний гэрэл зураг

Төлөөлөгч Паул бидэнд “Христ дор эгэл байдал” (2 Коринт 11:3)-д төвлөр хэмээн заасан.

Та хэзээ нэгэн цагт өөрийгөө Есүс Христийн сайн мэдээг илүү төвөгтэй болгож байгааг анзаарч байсан уу? Заримдаа бид гадаад үзэмж эсвэл нарийн ширийн жижиг зүйлсэд хэт их анхаарал хандуулснаасаа болоод сэтгэл зовниж эхэлдэг.

Арга барилаа хялбарчил

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф дараах зөвлөгөөг өгсөн. “Хэрэв та нар сайн мэдээ та нарын амьдралд тийм ч тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, шавь байх алхмаа илүү энгийн болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудыг болон сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна (“Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).

Энэ долоо хоногт таны төвлөрч болох үндсэн сургаал, зарчим, эсвэл сайн мэдээний дадлага юу вэ?

Хэвлэх