“Бурханлаг гашуудал биднийг наманчлахад хэрхэн тусалдаг вэ?”, Лиахона, 2023 оны 9-р сар.
Ирээд, Намайг дага
Бурханлаг гашуудал биднийг наманчлахад хэрхэн тусалдаг вэ?
“Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог” (2 Коринт 7:10) хэмээн төлөөлөгч Паул сургасан. Бид гэм нүгэл үйлдсэнээр ертөнцийн гашуудал, ичгүүр, урам хугаралтыг мэдэрч болох юм. Гэсэн хэдий ч бид наманчлахаар Аврагчид хандах үедээ Түүнийг зүрх сэтгэлийг маань өөрчилж, гашуудлыг маань баяр хөөр болгон хувиргахад урьдаг (Алма 36:18–20-ийг үзнэ үү).
Бурханлаг гашуудал ба жинхэнэ наманчлал
Бид бурханлаг гашуудлыг мэдрэх үедээ алдаа дутагдлаа ойлгож, илүү сайныг үйлдэхийг хүсдэг. Бид ирээдүйд найдах найдварыг, Аврагчийн биднийг хайрлах хайрыг мэдэрдэг.
Та 2 Коринт 7-г судлах явцдаа эдгээр асуултыг тунгаан бодоорой.
-
“Гашуудал гэмшилд хүргэх” (9-р шүлэг) гэдэг нь бидний хувьд юу гэсэн үг вэ?
-
Бид бурханлаг гашуудах (10-11-р шүлэг-ийг үзнэ үү) үедээ ямар үйлдэл хийдэг вэ?