Сургаал ба Гэрээнүүд 2021
6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75: “Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”


“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75: ‘Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“6-р сарын 28-аас 7-р сарын 4. Сургаал ба Гэрээ 71–75,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Есүс хоньдоо хариулж байгаа нь

Хоньчны зүрх сэтгэлд ойр дотно, Саймон Дьюви

6-р сарын 28-аас 7-р сарын 4

Сургаал ба Гэрээ 71–75

“Та нарын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй”

Ахлагч Квинтин Л.Күк “Гэртээ хувиараа судраас судлан, залбирахад Ариун Сүнсний нөлөө хамгийн сайн мэдрэгддэг” хэмээн заасан (“Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь,” Ensign, Nov. 2018, 10 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 7).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Иосеф бага залуу байхаасаа шүүмжлэлд өртөж, Бурханы ажлыг хийхийг хичээснээр бүр дайснуудтай болсон. Гэхдээ 1831 оны сүүлээр Эзра Бүүт Сүмийг олон нийтэд шүүмжилж эхэлсэн нь түүний сэтгэлийг илүү ихээр шаналгасан нь лавтай. Яагаад гэвэл, уг шүүмжлэгч нь урьд нь итгэгч байсан хүн байв. Эзра Иосефыг Бурханы хүчийг ашиглан нэгэн эмэгтэйг эдгээж байхыг харсан байсан. Түүнийг Миссури дахь Сионы газрыг анх судлахад Иосефтой хамт явахад урьж байжээ. Гэвч тэр итгэлээ алдсанаасаа хойш бошиглогчийн нэр төрийг гутаахыг оролдож, Огайогийн сонинд цуврал захидал нийтэлсэн байна. Түүний хичээл зүтгэл талаар өнгөрөөгүй бөгөөд уг бүс нутагт “… найрсаг бус санаа бодлууд” Сүмийн эсрэг дэгджээ (Сургаал ба Гэрээ 71, хэсгийн тойм). Итгэгчид ийм тохиолдолд юу хийх ёстой вэ? Нөхцөл байдал бүрд тохирох нэг зөв хариулт гэж байхгүй ч ихэнх тохиолдолд, тэр дундаа 1831 оны энэ үйл явдлын үеэр үнэнийг хамгаалж, худал хуурмагийг засаж залруулахын тулд “сайн мэдээг тунхагла” гэсэн хариултыг Их Эзэн өгч байлаа (1-р шүлэг). Тийм ээ, Их Эзэний ажлыг үргэлж шүүмжлэх болно, гэвч эцэст нь “[үүний] эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй” (9-р шүлэг).

Ezra Booth and Isaac Morley,” Revelations in Context, 134-ийг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 71

Их Эзэн Өөрийнх нь ажлыг шүүмжлэгчдийг Өөрийнхөө цагт мадлах болно.

Бид хүмүүс Сүмийг эсвэл Сүмийн удирдагчдыг шүүмжилж, доог тохуу хийхийг сонсохдоо, ялангуяа таньдаг бас хайрладаг хүмүүст маань уг шүүмжлэл нөлөөлөх вий гэж эмээдэг байж болно. 1831 онд Огайод ийм явдал болоход (Сургаал ба Гэрээ 71-р хэсгийн тоймыг үзнэ үү), Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Их Эзэн айдас биш, харин итгэлийн захиас өгсөн юм. Та Сургаал ба Гэрээ 71-ийг судлах явцдаа Их Эзэнд болон Түүний ажилд итгэх итгэлийг тань хөгжүүлэх юуг олж мэдсэн бэ? Энэ нөхцөл байдалд Их Эзэний үйлчлэгчдэдээ өгсөн зааврын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Мөн Робэрт Д.Хэйлс, “Христэд итгэгчийн зориг: Шавь байхын үнэ цэнэ,” Ensign, Nov. 2008, 72–75 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85; Jörg Klebingat, “Defending the Faith,” Ensign, 2017 оны 9-р сар, 49–53-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 72

Бишопууд Их Эзэний хаант улсын сүнслэг болон материаллаг ажил хэргийг хариуцсан даамлууд юм.

Ньюел К.Витнейг Сүмийн хоёр дахь бишопоор үйлчлэхээр дуудагдахад үүрэг даалгавар нь өнөөгийн бишопуудынхаас арай өөр байв. Тухайлбал, бишоп Витней өмч хөрөнгийн өргөлийг хариуцаж, Миссурид, Сионы газар нутагт суурьших зөвшөөрөл олгодог байжээ. Гэхдээ та түүний дуудлага болон үүргийн талаар Сургаал ба Гэрээ 72 дээрээс уншихдаа, өнөөгийн бишопын тодорхой үүрэг хариуцлагаар биш юм гэхэд ядаж сүнслэг байдлын хувьд зарим талаараа холбоотой байгааг анзаарч болох юм. Жишээ нь, та бишоптоо ямар арга замаар “тайлангаа үзүүлдэг” вэ? (5-р шүлэг). Танай бишоп ямар утгаараа “Их Эзэний агуулах ажиллуулж,” тойргийн гишүүдийн өргөлийг зохицуулан удирддаг вэ? (10, 12-р шүлгийг үзнэ үү). Бишоп танд хэрхэн тусалсан бэ?

Мөн Судруудын удирдамж, “Бишоп,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Торхнууд болон шуудайтай хоол хүнс

Ньюел К.Витней бишопын агуулахыг хариуцдаг байв.

Сургаал ба Гэрээ 73

Би сайн мэдээг хуваалцах боломжуудыг эрэлхийлж чадна.

Эзра Бүүтийн учруулсан зарим хор хохирлыг засаж залруулахаар Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг богино хугацаанд сайн мэдээг номлож ирсний дараа (Сургаал ба Гэрээ 71-ийг үзнэ үү) Их Эзэн Библийг орчуулах ажилдаа эргэн ор хэмээн тэдэнд хэлжээ (Судруудын удирдамж, “Иосеф Смитийн орчуулга”-ыг үзнэ үү). Гэхдээ Тэрээр тэднээс сайн мэдээг үргэлжлүүлэн номлоосой гэж хүссэн. Та Сургаал ба Гэрээ 73-ыг уншихдаа, сайн мэдээг номлохыг амьдралынхаа бусад ажил үүргийн адил байнгын, “боломжийнхоо хэрээр” (4-р шүлэг) буюу бодит хэсэг хэрхэн болгох талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 75:1–12

Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг итгэлтэйгээр тунхагладаг хүмүүсийг адисалдаг.

Сайн мэдээг номлохоор “бүх дэлхий уруу явагтун” гэсэн зарлигийг аваад (Сургаал ба Гэрээ 68:8), итгэлтэй олон ахлагч Их Эзэн тэднээс энэ зарлигийг хэрхэн биелүүлээсэй гэж хүсэж байгаа талаар нэмэлт мэдээлэл эрэлхийлсэн. Сайн мэдээг хэрхэн үр дүнтэй номлохыг ойлгож мэдэхэд тань туслах ямар үг хэллэгийг та Сургаал ба Гэрээ 75:1–12-оос олсон бэ? Их Эзэн итгэлтэй номлогчдод ямар адислалуудыг амласан бэ? Сайн мэдээг хуваалцахад тань эдгээр заавар, адислал ямар хамаатай болохыг бодож үз.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 71.Бусад хүнийг Сүм болон Сүмийн удирдагчдыг шүүмжилж байх үеэр Иосеф Смит, Сидней Ригдон хоёроос юу хийхийг хүссэн бэ? Бид Бурханы илчлэлтүүдийг хүлээн авахад нь хүмүүст хэрхэн “замыг бэлтгэх” вэ? (Сургаал ба Гэрээ 71:4).

Сургаал ба Гэрээ 72:2.Бишопууд танай гэр бүлийг хэрхэн адисалсан бэ? Бишопууд маань биднээс юу хийхийг хүссэн бэ? Бид түүнийг хэрхэн дэмжин батлах вэ? Танай гэр бүл бишопт зориулан үйлчлэлд нь талархсан ил захидал хийж болох юм.

Сургаал ба Гэрээ 73:3–4.Библийн Иосеф Смитийн Орчуулгын талаар сурч мэдэх нь танай гэр бүлд ашиг тустай юу? (Судруудын удирдамж, “Иосеф Смитийн Орчуулга”-ыг үзнэ үү). Та Иосеф Смитийн Орчуулгаар хянан засварлагдсан судрын хэсгүүдээс цөөн хэдийг судлаад, Их Эзэний бошиглогчоор дамжуулан илчлэгдсэн эрхэм нандин үнэнүүдийн талаар ярилцаж болно. Жишээ нь, Эхлэл 14:25–40-ийн Иосеф Смитийн Орчуулга, Судруудын удирдамж дээрх Эхлэл 50:24–38; Матай 4:1–11-ийн зүүлт тайлбарууд болон Лук 2:46-ын зүүлт тайлбар в-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 74:7.Энэхүү шүлэг Есүс Христийн тухай болон бага насны хүүхдүүдийн талаар бидэнд юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 75:3–5, 13, 16.Та “залхуу” байх, “чадлаараа хөдөлмөрлөх” хоёрын ялгааг ярих замаар Их Эзэн Өөрт нь хэрхэн үйлчлээсэй хэмээн биднээс хүсдэг болохыг ойлгоход гэр бүлийнхэндээ тусалж болно. Та зарим гэрийн ажлыг сонгоод, гэр бүлийн гишүүдийг тэр ажлуудыг эхлээд залхуурч, дараа нь бүх чадлаараа хийж үзүүлэхэд урьж болох юм. Бид Их Эзэнд хэрхэн бүх чадлаараа үйлчлэх вэ? Сургаал ба Гэрээ 75:3–5, 13, 16-д цэдэглэснээр, Тэрээр итгэлт үйлчлэгчдэдээ юуг амласан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Үргэлжлүүлцгээе, хамтдаа,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 10.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг ол. Уншиж байхад тань Сүнс зарим үг хэллэгт таны анхаарлыг хандуулж магадгүй. Сургаал ба Гэрээ 71–75-аас таныг сүнсээр өдөөсөн үг хэллэгийг бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Санваарын удирдагчтайгаа хамт байгаа залуу эрэгтэй

Санваарын удирдагчтайгаа хамт байгаа залуу эрэгтэйн зургийг Д.Кийт Ларсон