Ерөнхийлөгчдийн сургаал
бүлэг 10: Залбирал ба хувиараа илчлэлт хүлээн авах нь


бүлэг 10

Залбирал ба хувиараа илчлэлт хүлээн авах нь

“Бурханд хандан илчлэлт хүлээж авах нь Бурханы хүүхдүүдийн онцгой боломж юм.”

Иосеф Смитийн амьдралаас

нэгэнтээ эхэлсэн сайн мэдээний сэргээлтийн цаашдын өрнөлд олон чухал үйл явдал 1829 оны зургадугаар сард тохиосон билээ. Анхны Үзэгдлээр тэнгэр нээгдэж, Бурхан газар дээр хүмүүнтэй дахин ярилцаж эхэлсэн юм. Бошиглогч Иосеф Смит Мормоны Номын ялтсуудыг хүлээн авч, ариун захиасыг нь орчуулж байлаа. Ариун санваар сэргээгдэж, баптисмын ёслол Бурханы хүүхдүүдэд хүртээмжтэй боллоо. Бошиглогч Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн залбирсных нь хариуд эдгээр бүх үйл явдал тохиосон.

Орчуулгын ажил бараг дуусч байхад Бошиглогч Их Эзэнээс дахин удирдамж эрэлхийлжээ. Хэрэв түүнд зарлиг болгоогүй л бол ялтсуудыг хэнд ч үзүүлэхгүй байхыг Моронай зааварчилсан учраас Иосеф ихэд ганцаардаж, ялтсуудыг орчуулж байхдаа хүнд үүрэг хариудлага хүлээж байлаа. Гэвч Мормоны Ном үнэн гэдгийг дэлхийд гэрчлэх гурван тусгай гэрчээр Их Эзэн хангах болно гэдгийг тэрээр уг цэдэг дотроос олж мэдсэн билээ (2 Нифай 11:3; Ифер 5:2-4-ийг үз).

“Бид ийм нээлт хийсэн бараг тэр даруйд Оливер Каудери, Давид Витмер … Мартин Харрис (уг ажлыг урагш ахиулахад бидэнд туслахыг хүсч ирсэн) нар эл гурван гэрч байх онцгой боломжийг Их Эзэнээс хүлээн авч болох эсэхийг асууж өгөөч хэмээн надаас хүсэв”1 гэж Иосеф Смит дурсчээ. Бошиглогч удирдамж хүсэн залбирсанд, ялтсууд, түүнчлэн Лебений илд, Урим ба Туммим, бас Лиахонаг дээрх гурван гэрчид үзүүлэхийг зөвшөөрсөн илчлэлт хүлээн авсан ажээ (С ба Г 17-г үз).

Хэд хоногийн дараа Бошиглогч сайхь гурван хүний хамт Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийнхний гзрийн ойролцоох ойд очиж, энэхүү агуу онцгой боломжийг тэдэнд соёрхохын төлөө залбирч эхэлжээ. Мартин зохисгүйг мздрзн холдов. Тзр үед юу болсон тухай цздзглзсзн нь: “Бид … залбираад төдийлөн удаагүй байтал бидний дээр агаарт ер бусын хурц гэрэл гарахыг харлаа. Тэгтэл тэнгэр элч [Моронай] бидний өмнө зогсож байх нь тэр. Энз гурван хүн харахын төлөө залбирсан нөгөөх ялтсуудыг тэрээр гартаа барьсан байлаа. Бид хуудсуудыг үээж, дээрх сийлбзрүүдийг нь тодхон ялгаж харахын тулд тэрээр хуудсуудыг нэг нэгээр нь зргүүлж харуулав.”2 Сайхь хүмүүс орчуулга үнэнийг гэрчилж, харсан, сонссон зүйлзз гэрчлзхийг тэдэнд зарлиг болгосон Бурханы дуу хоолойг бас сонсчзз. Тэгээд Иосеф ойд өөр хаа нзгтзз залбирч байсан Мартиныг олж ирэхээр явсан аж. Тэд хамтдаа залбирч, мөнөөх үзэгдлийг харж, нөгөөх дуу хоолойг сонсчзз.

Энэ үед Бошиглогч дээр Фейеттед хүрч ирсзн Иосеф Смитийн ээж хүүгийнхзз баяр баяслын тухай, тэрхүү үззгдлийн дараа сэтгзл санаа нь хзрхзн хөнгөрсөн тухай ийн дурсчээ: “Иосеф орж ирээд [Витмерийнхний гэрт], ухасхийн миний хажууд суув. ‘Аав аа! Эзж зз! Намайг хэчнээн баяртай байгааг та хоёр харж байна уу. Их Эзэн ялтсуудыг надаас гадна өөр гурван хүнд үзүүллээ. Тэд тэнгэр элчийг харсан, бас миний ярьсан зүйл үнэнийг гэрчлэх болно. Учир нь би хүмүүсийг мэхлзхийн тулд ажиллаагүйг тэд өөрсдөө мэдлзз. Тэсэн гарахад бараг боломжгүй мзт, хэтэрхий ахадсан, айдас төрүүлзм ачаанаас хөнгөвчлөгдсөнөө би мэдэрч байна. Одоо тэд ачааны нэг хэсгийг үүрэх болно. Үүнээс хойш би дэлхийд цор ганцаараа биш болсон учраас бие сзтгзл минь хөхүүн баяраар дүүрзн байна гзж хүү минь ярьж билээ.’ “3

Иосеф Смит өөртөө хэрэгтэй тусламж, удирдамжийн төлөө амьдралынхаа туршид Бурханд хандан залбирч байсан юм. Өөрт нь тохиолдсон хүнд хзцүү үед түүнийг Огайогийн Көртландад залбирч байхыг нь сонссон Сүмийн нэг гишүүн ийн дурссан байдаг: “Өөрийг нь Бүтээгч, дуулгавартай хүүгийнхээ уй гашууг энэрэлт эцгийн ёсоор сонсон дэргэд нь сууж байгаа юм шигээр хүн тийн залбирч байхыг би өдий хүртэл огт сонсоогүй.… Бусдад сэтгэгдэл төрүүлэх гэсэн хуурамч дүр эсгэлт, хуурамч урам зоригоо харуулах гэж дуугаа өндөрсгөхийн аль нь ч байсангүй. Харин хүн үнэхээр хажуудаа байгаа найзтайгаа ярьж буй мэт ярианых нь өнгө аяс тийм энгийн байлаа. Хөшиг нээгдэж, бүх үйлчлзгчдийнхээ хамгийн даруухан нэгнийх нь өмнө Их Эзэн зогсож байх нь надад харагдах шиг болж билээ. Би ийм залбирлыг урьд нь огт хараагүй.”4

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан эртний Гэгээнтнүүдэд хандан ярьдагбайсан шигээ өнөөдөр бидний задбирдыг сонсож, бидэнд хандан ярьдаг.

Их Эзэн өөрийн бүтээлүүдэд хандан ярихаа үүнээс хойш зогсоолоо гэж өмнөх аль ч илчлэлтээрээ дэлхийд хэлээгүй болохоор зохих ёсоор эрэлхийлсэн үед эцсийн өдрүүдэд тэдний авралын төлөө тэрээр дахин ярих нь яагаад итгэмээргүй зүйл гэж бид бодох ёстой юм бэ?

Эдгээр эцсийн өдрүүдэд түүний бүтээлүүдийн авралын төлөө Түүнээс өмнө нь бидэнд өгсөн үлэмж хэмжээний үг байгаа учраас миний ингэж хэлсэнд та бүхэн гайхаж болох юм. Гэвч Ноад хэлсэн үг Абрахамд хангалтгүй байсныг эсвээс Ноад хэлсэн үгний улмаас унасан газар, угаасан усаа орхин, харь оронд өв хайж цагаачлах нь Абрахамаас шаардагдаагүй ч тэрээр өөрт нь өгсөн амлалтуудыг Их Эзэний мутраас өөрөө олж аван, Бурханы найз хэмээн дуудагдахаар төгөлдөржин амьдарч байсныг та бүгд хүлээн зөвшөөрөх болно. Амлагдсан үр удам Исаак итгэл найдвараа эцэг Абрахамд нь өгсөн амлалтууд дээр үндэслэх шаардлагагүй, харин өөрт нь ирсэн Их Эзэний шууд дуу хоолойгоор дамжуулан тзнгзрийн баталгаа, сайшаалыг хүлээн авах онцгой боломжтой болсон билээ.

Хзрэв хүн өөр хүнд өгсөн амлалтуудаар амьдарч болдогсон бол Их Эзэн Эхлэлийн 26-р бүлэгт цэдэглэгдсэнээр юуны учир Исаакт хандан ярьсан хэрэг вэ? хэмээн асуух нь миний хувьд зүй ёсны бус уу. Учир нь Их Эзэн Абрахамд өгсөн андгай тангаргаа тэнд давтсан эсвээс гүйцэлдүүлэхийг дахин амласан байдаг. Яагаад үүнийг Исаакт давтан хэлсэн хэрэг вэ? Яагаад анхны амлалт нь Исаакийн хувьд Абрахамд өгсөн амлалтын адил бат ноттой байгаагүй хэрэг вэ? Исаак Абрахамын хүү байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы хүний хувьд эцгийнхээ үгэнд аливаа эргэлзээгүйгээр баттай итгэж чадахгүй байсан гэж үү? Тэр бол эдгээр эцсийн өдрүүд дэх хүмүүсээс эрс өөр, өвөрмөц ялгаатай хүн байсан. Иймээс Их Эзэн түүнийг онцгой өвөрмөц адислалуудаар ивээсэн юм. Учир нь тэр бол энэ үеийн хүмүүсээс онцгой ялгаатай байсан шүү дээ хэмээн та нар хэлж болох юм. Тэр үнэхээр онцгой хүн байсныг, зөвхөн өвөрмөц байдлаар төдийгүй харин агуу ихээр адислагдсаныг би хүлээн зөвшөөрнө. Харин энэ хүнд байгаа бүхий л өвөрмөц онцлог, эсвэл энэ үеийн хүмүүсээс түүний ялгарах бүхий л ялгаа нь миний олж харснаар бол, тэрээр Бурханы өмнө илүү ариун, төгс байсан бөгөөд энэ үеийн хүмүүсээс илүү цэвэр зүрх сэтгэл, их итгэлтэйгээр түүн уруу ирсэн юм.

Хзрэв хүн өөр хүнд өгсөн амлалтуудаар амьдарч болдогсон бол Их Эзэн Эхлэлийн 26-р бүлэгт цздзглзгдсзнззр юуны учир Исаакт хандан ярьсан хэрэг вэ? хэмээн асуух нь миний хувьд зүй ёсны бус уу. Учир нь Их Эзэн Абрахамд өгсөн андгай тангаргаа тэнд давтсан эсвээс гүйцэлдүүлэхийг дахин амласан байдаг. Яагаад үүнийг Исаакт давтан хэлсэн хэрэг вэ? Яагаад анхны амлалт нь Исаакийн хувьд Абрахамд өгсөн амлалтын адил бат ноттой байгаагүй хэрэг вэ? Исаак Абрахамын хүү байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы хүний хувьд эцгийнхээ үгэнд аливаа эргэлзээгүйгээр баттай итгэж чадахгүй байсан гэж үү? Тэр бол эдгээр эцсийн өдрүүд дэх хүмүүсээс эрс өөр, өвөрмөц ялгаатай хүн байсан. Иймээс Их Эзэн түүнийг онцгой өвөрмөц адислалуудаар ивээсэн юм. Учир нь тэр бол энэ үеийн хүмүүсээс онцгой ялгаатай байсан шүү дээ хэмээн та нар хэлж болох юм. Тэр үнэхээр онцгой хүн байсныг, зөвхөн өвөрмөц байдлаар төдийгүй харин агуу ихээр адислагдсаныг би хүлээн зөвшөөрнө. Харин энэ хүнд байгаа бүхий л өвөрмөц онцлог, эсвэл энэ үеийн хүмүүсээс түүний ялгарах бүхий л ялгаа нь миний олж харснаар бол, тэрээр Бурханы өмнө илүү ариун, төгс байсан бөгөөд энэ үеийн хүмүүсээс илүү цэвэр зүрх сэтгэл, их итгэлтэйгээр түүн уруу ирсэн юм.

Иаковын түүхийн талаар ч ийн хэлж болно. Абрахамд амлалт өгч үүнийг Исаакт шинэчилсний дараа тэрхүү амлалтын талаар Иаковт яагаад ярьсан хэрэг вэ? Яагаад Иаков өвөг дээдэстээ хэлсэн үгст сэтгэл хангалуун байж чадаагүй юм бол?

Израилын хүүхдүүдийг Египетийн нутгаас чөлөөлөхөөр Их Эзэний амласан хугацаа ойрхон болсон үед Тэрээр яагаад тэдэнтэй ярьж эхлэх шаардлагатай болсон юм бол? Абрахамд өгсөн амлалт нь түүний үр удам дөрвөн зуун жил зарцлагдаж, дарлагдсаны дараа их эд юмстай гарч ирнэ гэсэн үгс байлаа. Тэд Египетэд дөрвөн зуун жил зарцлагдаж, дарлагдсаны дараа дахин илчлэлт хүлээлгүйгээр тэндээс гарч явахын тулд яагаад энэ амлалтад найдалгүй, харин тэд гарч явах ёстой хэмээн Абрахамд өгсөн амлалтын дагуу бүхэлдээ үйлдэж байсан юм бол? …

… Енох Бурхантай хамт алхалж, Абрахам Бурхантай харилцан, тэнгэр элчүүдтэй ярилцаж явсанд би итгэдэг. Исаак Их Эзэний шууд дуу хоолойгоор Абрахамтай хийсэн гэрээг шинэчилсэнд, Иаков ариун тэнгэр элчүүдтэй ярилцан, өөрийгөө Бүтээгчийн үгийг сонсож, нэгэн тэнгэр элчтэй тэмцэлдэн, түүнийг ялж, адислагдсанд би итгэдэг. Елиаг галт морьд хөллөсөн тэргээр тэнгэр өөд авч одсонд би итгэдэг. Гэгээнтнүүд Амилалтынх нь дараа Их Эзэнтэй уулзаж, нүүр тулан ярилцсанд би итгэдэг. Еврейн сүм Сионы Ууланд, мөн Бурханы амьдардаг хот тэнгэрийн Иерусалимд, тоо томшгүй олон тэнгэр элч дээр хүрч очсонд би итгэдэг. Тэд үүрд мөнхийг бас бүхний Шүүгч, шинэ гэрээний зууч Есүсийг харсанд би итгэдэг.

“Харин энэ бүхэн надад бат найдвар төрүүлэх үү, эсвээс хэзээ ч шөнө болдоггүй мөнхийн өдөр байдаг газарт намайг толбогүй, цэвэр, цагаан хувцастайгаар аваачих уу? Эсвэл би авралынхаа төлөөх бат найдварыг өөрөө биш, харин итгэлээрээ, Их Эзэний зарлигуудыг хичээнгүйлэн сахиснаараа олж авах ёстой юу? Эртний Гэгээнтнүүдтэй адил тэнцүү онцгой боломж надад байхгүй гэж үү? Хэрэв би тэдний нэгэн адилаар Их Эззнд хандвал,Тэрээр тэдний залбиралд тэр дор нь хариулдаг байсан шиг миний залбирал, гуйлтуудыг анхааран сонсохгүй гэж үү?”5

Бид юм бүхнийг залбирлынхаа сэдэв болгон сонгож болно.

Сара Гранжер Кимбалл бичсэн нъ: “Бошиглогчдын сургуульд … , Иосеф Смит ах нарт заавар өгөхдөө тэд юм бүхнийг залбирч хийж байх хэрэгтзй гэж хэлдэг байлаа.”6

“Бурханыг мэдэхийг дотоод өрөөндөө эрэлхийлж, талбай дээр түүнийг дууд. Мормоны Номын удирдамжуудыг дагаж, гэр бүлийнхээ төлөө, мал сүргийнхээ төлөө, ургацынхаа төлөө, эзэмшдзг бүхнийхзз төлөө залбирч [Алма 34:18-27-г үз], бүхий л ажил хөдөлмөртөө, оролцдог зүйлдээ Бурханыг дуудан адислалыг нь гуйж бай.”7

“Гэр бүлийнхээ талаар хүлээсэн үүрзгтзз бүү хайхрамжгүй ханд. Харин адислалуудыг нь өөртөө, гэр бүлдээ, мал сүрэгтээ, өөрсдийнхөө эзэмшдэг юм болгон дээр авахын тулд амар амгалан, цэцэглэл хөгжилт та нарт байхын төлөө Бурханыг дууд. Ингэхдээ ‘Сионы амар амгалангийн төлөө, түүнийг хайрлагчид өлзийтэй байхын төлөө гуй.’ [Дуулал 122:6.]”8

1842 оны наймдугаар сард Бошиглогчийн цэдэглэсэн залбирал нъ Бурханаас мэргэн ухааныг эрэлхийлсэн түүний хүслийг харуулдаг: “Ай, бүх хүмүүний зүрх сэтгэлийг харж, мэддэг Та … , эдүгээ Өөрийн үйлчлэгч Иосефыг дээрээс харж болгоон, Таны Хүү Есүс Христийн нэрэнд итгэх итгэлийг Өөрийнхөө үйлчлэгчид одоо түүнд байгаагаас илүү их хэмжээгээр соёрхооч. Бүр Елиагийн итгэлийг түүнд хүртээж, хэзээ ч үл унтрах мөнх амьдралын гэрлийг зүрх сэтгэлд нь асаагаач. Мөн тэрээр Таны таалал, дүрэм, зарлигуудыг түүнчлэн шүүлтийг мэдэж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө үйлчлэгчийнхээ бодгаль дээр мөнх амьдралын үгсийг юүлээч. Бурханлиг ач ивээлийн тань бэлэг, алдар суу, ач буянт үйлс тань арвин баялаг нигүүлсэл, сүр хүч, нинжин сэтгэл болж, Хермон Уулан дээрх шүүдэр лүгээ адил үйлчлэгчийн тань тэргүүн дээр юүлэгдэх болтугай.”9

Бид итгэчээр, энгийнээр задбирсан үед Бурхаыы зөвшөөрсөн адисдадуудыг хүчээы авч чадна.

“Их Эзэний Сүнс өөрсдөд тань үргэлж байхын төлөө нигүүлслийн хаан ширээнд ойртон даруухнаар залбирч гуй. Бид гуйхгүйгээр юу ч хүлээн авч чадахгүйг санагтун. Тиймээс, итгэлээр гуй, тэгвэл өөрсдөд чинь тохирно гэж Бурханы үзсэн адислалуудыг та нар хүлээн авна. Та нар өөрсдийн хэрэгцээнд зарцуулна гэсэн шунаг сэтгэлээр бүү залбир. Харин шилдэг бэлгүүдийн төлөө чин сэтгэлээсээ залбир [С ба Г 46:8-9-ийг үз].”10

“Ариун журамт тэнгэрт байдаг Эцэгийнхээ мутар дахь мэргэн ухаанаас гуйхын тулд түүнд хандах нь өөртөө итгэх итгэлийг бидэнд бий болгодог хамгийн чухал зарчмуудын нэг юм. Тиймээс, хэрэв та энэ зарчмыг зүрх сэтгэлдээ төлөвшүүлбэл түүний өмнө бүхий л итгэлээр гуйхад, гуйсан юм чинь тэргүүн дээр тань юүлэгдэнэ [С ба Г 121:45-46-г үз].”11

“Гэгээнтнүүдийн залбирал Сабаотын Их Эзэний сонорт тэнгэрт хүрэг. Учир нь зөв шударга хүмүүсийн үр ашигтай залбирал өгөөж ихтэй байдаг [Иаков 5:16-г үз].”12

Хенри В.Биглер дурссан нъ: “Тэнгэр дэх Эцэгтээ хандан залбирах тухай Иосеф Смит нэг удаа үг хэлэхдээ, ‘Тээрэм уруу очмоор байна, морио өгөөч гэж хөршөөсөө гуйж байгаа юм шиг тийм энгийн, тодорхой байж, хүсч байгаа юмаа гуй гэж ярихыг нь би сонссон.’” 13

Бид Ариун Сүнсээр дамжуулан хувиараа илчлэлт хүчээн авч чадна.

“Бурханд хандан илчлэлт хүлээж авах нь Бурханы хүүх дүүдийн онцгой боломж юм.… Бурхан бол нүүр тал харагч биш. Бид бүгдэд адилхан онцгой боломж байдаг.”14

“Бид Өөрсдийн Тэнгэрлэг Эцэг Бурханаас илчлэлт, үзэгдэл, хүсэл мөрөөдөл, түүнчлэн Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Есүс Христийн нэрээр гэрэл ба оюун билгийг, бидний сүнсний сайн сайхан байдалд хамаатай бүхнийг хүлээн авах эрх бидэнд байдагт итгэдэг. Хзрэв бид зарлигуудыг сахиж, түүний мэлмийд өөрсдийгөө зохистой байлгавал энэхүү эрх бидэнд байх болно.”15

“Хүн илчлэлтийн сүнсний анхны илрэлийг ажигласнаар ашиг тусыг олдог. Жишээ нь, та өөртөө цэвэр оюун ухаан орж ирж байгааг мэдэрвэл илчлэлтийн сүнс оюун ухаанд чинь гэнэтийн санаанууд орж ирэхэд хүргэж болно. Та үүнийг ажиглаж мэдэрснээр уг санаа тэр өдөртөө эсвэл удалгүй биелэгдсэнийг олж харна. Бурханы Сүнсээр оюун ухаанд чинь орж ирсэн зүйлс биелзх болно. Ийнхүү та Бурханы Сүнсийг танин мздзж ойлгосноор Христ Есүсийн дотор төгөлдөржих хүртлээ илчлэлтийн зарчимд өсөн хөгждөг юм.”16

“Латин, еврей, герман, грек хэлээр хэвлэгдсэн Шинэ Гзрззний хуучин ном надад бий.… Эл хуучин номын төлөө би Бурханд талархал илэрхийлж байна. Гэвч би Ариун Сүнсний бэлгийн төлөө түүнд илүү их талархалтай байдаг. Тэрхүү хуучин ном надад дэлхийд байдаг. Харин би тэрхүү хуучин номыг, бүр Ариун Сүнсний бэлгийг зүрх сэтгэлдээ хадгалдаг.… Ариун Сүнс … миний дотор байдаг, мөн бүх дэлхийгээс илүү ойлгодог, иймээс би өөрийгөө түүнтзй холбодог.”17

“Хүн илчлэлт хүлээж авахгүйгззр Ариун Сүнсийг хүлээж авч чадахгүй. Ариун Сүнс бол илчлэгч мөн.”18

Жон Тейлор, Арөанхоёрын Чуулгын Ерөнхийлвгчөөр үйл чилж байхдаа бичсэн нъ: “Иосеф Смит дөч шахам жилийн тэртээ надад хандан нэг үг хэлснийг би сайн санадаг. ‘Ахлагч Тейлор та баптисм хүртлээ, Ариун Сүнс хүлээж аваг хэмээн таны толгой дээр гар тавьж, та санваарт томилогдлоо. Эдүгээ, хэрэв та энэхүү сүнсийг үргэлж дагавал энэ нь таныг зөвөөр удирдах болно. Заримдаа энэ нь таны санал бодлын эсрзг байж мэднэ. Үүнийг бүү хэрэгс, сүнсний юу гэснийг л дага. Хэрэв та сүнсний шивнээнд үнэнч байх юм бол энэ нь хэсэг хугацааны дараа, бүх зүйлийг мэдэхэд тань тусалдаг таны доторх илчлэлтийн эарчим болно’ “19 хэмээн тэр хэлж билээ.

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Иосеф Смит болон Мормоны Номын Гурван гэрчийн хийсэн залбирлын ач холбогдлыг ажигла (хуудас 143-145). Мормоны Номын талаарх өөрийн чинь туршлагад залбирал хэрхэн нөлөөлсөн бэ? Амьдралын чинь бусад ямар талуудад залбирал нөлөөлсөн бэ?

  • Хуудас 146-ын доод тал дахь догол мөрийг унших үед өөрт чинь ямар бодол төрсөн бэ? Эдгээр үгсийг тунгаан бодохдоо “ [өөрийгөө] Бүтээгчид хандах” арга замыг сайжруулахын тулд юу хийж болохыг бод.

  • Яагаад бид зөвхөн өнгөрсөн үеийн илчлэлтүүдэд найдлага тавьж болохгүй вэ? (Зарим жишээг хуудас 146148-аас үз.) Яагаад бидэнд байнга ирдэг хувийн илчлэлт хэрэгтэй вэ?

  • Хуудас 148-аас эхэлсэн хэсгийг нэгтгэн дүгнэ. Бид хэзээ, юуны талаар залбирвал зохих тухай Бошиглогчийн сургаалуудыг олж тогтоо. Хувийн залбиралд чинь эдгээр сургаалууд хэрхэн тусалж болох вэ? Эдгээр нь гэр бүлийн залбиралд гэр бүлүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

  • Бид хэрхэн залбирвал зохих тухай хуудас 149-150 дээрх Бошиглогчийн сургаалуудыг судал. Бид залбирахдаа “энгийн, тодорхой” үг хэллэг ашиглахын үнэ цэнэ юу вэ? Зөв шударга амьдрах нь залбирлаар Тэнгэрлэг Эцэгтээ хандахад өөртөө итгэх итгэлийг бидэнд хэрхэн төлөвшүүлдэг вэ? Бурхан бидний залбирлыг сонсож, хариулдаг тухай гэрчлэлтэй болоход юу чамд тусалсан бэ?

  • Хуудас 152 дээрх хоёр дахь догол мөрийг бүтнээр нь унш. Сүнс өөрийг тань өдөөсөн “анхны илрэлийг” ажигласнаар чи хэрхэн ашиг тусыг олсон бэ? Бид Сүнсний шивнэлтийг ирсэн даруйд нь хэрхэн мэдэж болох вэ?

Холбогдох судрууд: Хаадын Дээд 19:11-12; Иаков 1:5-6; Хиламан 5:30; 3 Нифай 18:18-21; С баГ 6:22-23; 8:2-3; 88:63-65

Эшлэл

  1. History of the Church, 1:52-53; “History of the Church” (rap бичмэл), book A-1, x. 23, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 1:54; “History of the Church” (rap бичмэл)-ээс, book A-1, x. 24-25, Сүмийн Архив.

  3. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны rap бичмэл, book 8, x. 11, Сүмийн Архив.

  4. Daniel Tyler, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны хоёрдутаар сарын 15, x. 127.

  5. Иосеф Смигээс авга ax Силас Смигэд бичсэн захидлаас, 1833 оны есдүгээр сарын 26, Көртланд, Огайо; Люси Мак Смит, Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 оны гар бичмэл, x. 229-232, СүмийнАрхив.

  6. Sarah Granger Kimball, “R. S. Report,” Woman’s Exponent, 1892 оны наймдутаар сарын 15, х. 30.

  7. History of the Church, 5:31; “Gift of the Holy Ghost,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны зургадугаар сарын 15, х. 825; Иосеф Смит эл тогтмол хэвлэлийн эрхлэгч байжээ.

  8. “To the Saints of God,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүлэл, 1842 оны аравдугаар сарын 15, х. 952; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иосеф Смит эл тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  9. History of the Church, 5:127-128; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1842 оны наймдугаар сарын 23, Иллинойн Наувугийн ойролцоо; энэ тэмдэглэлийн огноог History of the Church-д 1842 оны наймдугаар сарын 22 гэж буруу тэмдэглэжээ.

  10. Иосеф Смит, Жон Витмер нараас Нью-Иоркийн Колесвилл дахь Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1830 оны наймдугаар сарын 20, Хармони, Пеннсильвани; Newel Knight, Autobiography and Journal, ойролцоогоор 1846-1847 он, х. 129, Сүмийн Архив.

  11. 1840 оны хоёрдугаар сард Пеннсильванийн Филадельфид Иосеф Смитийн бичсэн мэдэгдэл; эх баримт нь хувийн эзэмшилд байгаа.

  12. History of the Church, 6:303; Иллинойн Наувуд 1844 оны дөрөвдүгээр сарын 7-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар тэмдэглэлийг хийжээ.

  13. Henry W Bigler, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны гуравдугаар сарын 1, x. 151-152.

  14. 1839 оны долдугаарын сар орчимд Иллинойн Коммерст Иосеф Смитийн уншсан лекц; Willard Richards, Pocket Companion-д, Виллард Ричардс тэмдэглэжээ, х. 75, 78-79, Сүмийн Архив.

  15. Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидлаас, 1839 оны гуравдугаар сарын 22, Либерти шорон, Либерти, Миссури, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны хоёрдугаар сар, х. 54.

  16. History of the Church, 3:381; Иллинойн Коммерст 1839 оны зургадугаар сарын 27-нд Иосеф Смитийн уншсан Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ.

  17. History of the Church, 6:307-308; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны дөрөвдүгээр сарын 7-нд Иосеф Смитийн уншсан Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар тэмдэглэлийг хийжээ.

  18. History of the Church, 6:58; Иллинойн Наувуд 1843 оны аравдугаар сарын 15-нд Иосеф Смитийн уншсан Виллард Ричардс тэмдэглэлийг хийжээ.

  19. John Taylor, Deseret News: Semi-Weekly, 1878 оны нэгдүгээр сарын 15, х. 1.

Moroni

1829 оны зургадугаар сард Оливер Каудери, Давид Витмер, Иосеф Смит нарт Моронайг болон алтан ялтсуудыг харах онцгой Өоломж тохиожээ. Мөн Мартин Харрис тэр өдөр арай хожуухан сайхь тэнгэр элчийг болон ялтсуудыг харав.

family praying

“Гэр Өүлийнхээ талаар хүлээсэн үүрэгтээ Өүү хайхрамжгүй ханд, харин аЪислалууЪыг нь өөртөө, гэр Өүлдээ авахын төлөө Бурханыг дууд.”