Бүлэг 39
Нийгмийн Халамжийн Бүлэг: Эмэгтэйтэйчүүдийн бурханлиг байгууллага
“Та нар өөрсдийнхөө онцгой боломжид нийцэхээр амъдрах юм бол, тэнгэр элчүүд та нартай хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй.”
Иосеф Смитийн амьдралаас
1842 оны хавар Науву дахь Сүмийн гишүүд Наувугийн Ариун сүмийг барихаар зав чөлөөгүй ажиллаж байлаа. Сара Гранжер Кимбалл, өөрийн оёдолчин Маргарет А.Куктэй нэг өдөр ярилцаж, Ариун сүм барьж байгаа ажилчдад туслахын тулд хүч чармайлтаа нэгтгэх хэрэгтэй гэж шийджээ. Кук эгч ажилчдад зориулан цамц оёохын тулд Кимбалл эгч утсаар хангая гэж хэлсэн гэнэ. Энэ хоёр эмэгтэй бусад эгч нарыг өөрсөдтэйгөө нэгдэн буяны үйл ажиллагаа явуулах эмэгтэйчүүдийн нийгэмлэг бий болгоход урьсан ажээ. Сара Гранжер Кимбалл дурссан нь: “Хөрш эгч нар манай зочны өрөөнд цуглаж, эл нийгэмлэгийг зохион байгуулахаар шийдсэн юм. Элиза Р.Снөү эгчийг дуудаж ирүүлэн, нийгэмлэгийнхээ Үндсэн хууль, дотоод дүрмийг бичиж, дараагийн мягмар гарагт болох хурлаасаа өмнө Ерөнхийлөгч Иосеф Смитэд өргөн барихыг түүнээс хүсэхийг надад даалгав.”
Санал болгосон үндсэн хууль, дотоод дүрмийг Бошиглогч нягтлан үзсэний дараа хууль, дотоод дүрэм маш сайн болсон байна гэж магтсан ч, нэмж ийн хэлэв: “ ‘Энэ бол та нарын хүссэн тэр зүйл биш. Санал болгосон зүйлийг нь Их Эзэн хүлээн авсныг эгч нарт хэл. Мөн бичгээр боловсруулсан үндсэн хуулиас өөр илүү чухал зүйл Түүнд байгаа. Дараагийн пүрэв гарагийн үдээс хойш … би хэдэн ах нарын хамт эгч нартай бүгдтэй нь уулзахыг урьж байна.’ ”1
Энэ дагуу Бошиглогч, Ахлагч Жон Тейлор, Виллард Ричардс нарын хамт Улаан Тоосгон Дэлгүүрийнхээ дээд давхрын өрөөнд бүх насны 20 эмэгтэйтэй уулзжээ. Бошиглогч Наувугийн Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэгийг албан ёсоор зохион байгуулж, оролцсон хүмүүст шинэ байгууллагын зорилгын тухай заажээ. Эгч нар Эмма Смитийг Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгож, Эмма хоёр зөвлөхөө сонгожээ. Дараа нь Бошиглогч 12 жилийн өмнө хүлээн авсан илчлэлтээ уншиж өгөв. Уг илчлэлгэнд Их Эзэн хэвлүүлэх дууллуудыг сонгон цуглуулахад Эммаг “сонгогдсон хатагтай” (С ба Г 25:3). болгон томилсон ажээ. Эмма Смит босч үг хэлэхдээ нийгэмлэгийн өргөн боломжийг онцлон тэмдэглэж: “Бид ер бусын зүйлийг санаачлан хийх гэж байна.… Бид ер бусын үйл явдлууд болон тулгамдсан олон хэрэгцээнд туслах үйлсийг хүсэн хүлээж байна”2 гэжээ.
Халамжийн Нийгэмлэгийн анхны ерөнхий ерөнхийлөгч Эмма Смит бусдад үргэлж үйлчилж, Бурханы хаант улсыг байгуулах чин хүсэлтэй хүн байсан бөгөөд “миний зүгээс аливаа тусламж хэрэгтэй бүх хүмүүст адислал байхыг хүсдэг”3 хэмээн тэрээр нэг удаа хэлж байжээ. Нью-Йоркт тэрээр леменчүүдэд сайн мэдээг номлохоор дуудагдсан номлогчдод зориулан хувцас оёж байв. Тэрээр Көртландад бусад эмэгтэйчүүдтэй хамтран Миссури дэх гай зовлонд нэрвэгдсэн Гэгээнтнүүдэд хүргүүлэхийн тулд Сионы Хуарангийн хээрийн аяныхны авч явах хөнжил, хоол хүнс, хувцас цуглуулж байв. Тэрээр Көртландын Ариун сүмийн барилгын ажилчдад зориулан хоол бэлтгэж, оймс, өмд, хүрэм хийхэд тусалж байлаа. Мөн Ариун сүмийн барилга дээр ажиллаж байсан олон хүнийг унтах орон байр, хоол хүнсээр хангаж, харин өөрөө Иосефтой хамт шалан дээр унтдаг байв. Наувугийн анхны өдрүүдэд тэрээр гэрийнх нь гадаа болон Миссиппи мөрний эрэг дээр байрлаж байсан хумхаа өвчинд нэрвэгдэгсдийг халамжлахад цаг заваа дайчлан ажиллаж байжээ. Тэр эдгээр болон бусад хэлбэрээр үзүүлдэг байсан үйлчлэлээрээ олон эгч нарт үлгэр дуурайл үзүүлж байв. Көртландын Ариун сүм дотор талбайг зааглан танхим болгож ашиглах хөшиг оёж толгой өндийлгөх завгүй ажиллаж байсан хэсэг эмэгтэйчүүдийг Бошиглогч хараад, “Сайн байна, эгч нар минь.… Та нар үргэлж аминд орох юм даа. Сайн үйлсийн манлайд эгч нар л дандаа хамгийн түрүүнд байх юм”4 гэж билээ хэмээн Полли Анжелл дурсчээ.
Халамжийн Нийгэмлэгийн анхны өдрүүдээс эхлэн Сүмийн эмэгтэйчүүд сайн сайхныг үйлдэх агуу хүч болсоор байгаа билээ. Халамжийн Нийгэмлэг зохион байгуулагдсанаас хойш долоо хоногийн дараа болсон нэг хурал дээр Бошиглогчийн эх Люси Мак Смит, өнөөдөр Сүмийн сая сая эмэгтэйд хамаатай дараах зөвлөгөөг өгчээ: “Бид бие биедээ урам хайрлан, анхаарал тавьж, бие биеэ тайтгаруулан, тэнгэрт бүгдээрээ хамт суухын тулд заавар хүлээн авах ёстой.”5
Иосеф Смитийн сургаалаас
Санваартнуудын удирдлага дор үүний загвараар зохион байгуучагдсан Хачамжийн Нийгэмчэг боч Сүмийн маш чухал хэсэг мөн.
Бошиглогч Иосеф Смит Халамжийн Нийгэмлэгийг зохион байгуулахынхаа өмнөхөн дараах үгсийг хэлснийг Сара Гранжер Кимбалл дурсчээ: “Би эмэгтэйчүүдийг санваартны удирдлага дор санваарын загвараар зохион байгуулах болно.… Эмэггэйчүүд ийм байдлаар зохион байгуулагдахгүй бол Сүм хэзээ ч төгс зохион байгуулагдахгүй.”6
1842 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Бошиглогчийн түүхэнд тэмдэглэсэн нъ: “[Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэг]-ийг зохион байгуулах [ажил] энэ өдөр дууслаа. Хатагтай Эмма Смит Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож; хатагтай Элизабет Анн Витней, Сара М.Клийвланд хоёр түүний зөвлөхүүд болов. Залуу хатагтай Элвира [Каулес] нярав, бидний дунд нэрд гарсан авьяаслаг яруу найрагч, залуу хатагтай Элиза Р.Снөү нарийн бичгийн дарга болов.”7
Элиза Р.Снөү өгүүлсэн нъ: “Ерөнхийлөгч Иосеф Смит босч, Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэгийн талаар үг хэлэхдээ, энэ байгууллага түүний сонирхлыг ихэд татаж байгааг мөн энэ нь Бүхнээс Дээдэд хүлээн авагдахуйц байдлаар өсөн төлөвших болно гэв.”8
Элиза Р.Снөү мөн ийн өгүүлжээ: “[Иосеф Смит] эгч нар итгэл, залбиралдаа үргэлж анхаарлаа төвлөрүүлж, Өөрийн хүмүүсийг удирдуулахаар Сүмийн тэргүүнд Бурханы тохоон томилсон, итгэлтэй эрчүүдэд… итгэж найдан, тэдэнд тусалж, залбирлаараа дэмжиж байхыг тэдэнд уриалав.… Энэ Нийгэмлэг Сүмийн удирдлагаар дамжин ирдэг Бүхнийг Чадагчийн зөвлөгөөг анхааран дагавал, өөрсдийнхөө дундах хатдад зарлиг болгох хүчтэй байх болно.”9
“Энэ Нийгэмлэг Бурханы үндэслэн бий болгосон жаяг буюу удирдахаар томилогдсон хүмүүсээр дамжуулан заавар авах бөгөөд би энэхүү үүргийг та нарт Бурханы нэрээр өгч байна. Энэ үе бол сайхь Нийгэмлэгт ирээдүйд илүү агуу зүйлс тохиож, баяр баяслыг эдлэн, тэнгэрээс мэдлэг, оюун билэг юүлэгдэн ирэх эхлэлийн үе мөн.”10
Хачамжийы Нийгэмчэг нь эмэгтэйчүүдэд энэрчээ харуучж, тусчамж хэрэгтэй хүмүүсийг аыхаарч хачамжчах бочомжийг очгодог.
“Энэ бол та нарт байдаг заяамал шинж чанар болох энэрлийн Нийгэмлэг мөн. Энэрэл, ач буяны мэдрэмж бол эмэгтэйчүүдийн заяамал шинж чанар юм. Эдүгээ та нар зүрх сэтгэлд тань Бурханы тарьсан өрөвч энэрэнгүй сэтгэлийн дагуу үйлдэж чадах тийм нөхцөлд байна.”11
“ ‘Та нар миний хийхийг харсан тэр зүйлүүдээ хий’ [2 Нифай 31:12-ыг үз] хэмээн Есүс хэлсэн билээ. Энэ бол нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулах агуу түлхүүр үг мөн.”12
Виллард Ричардс өгүүлсэн нъ: “[Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэгийн] хурал дээр Ерөнхийлөгч Иосеф Смит үг хэлж, тус Нийгэмлэгийн зорилгыг тодорхойлохдоо Эгч нарын нийгэмлэг нь ядуучуудын хэрэгцээнд анхаарал халамж тавих сайн үйлст ах нарт дэмжлэг үзүүлж, энэрэл хайр хэрэгтэй байгаа хүмүүсийг эрж олон, тэдний хэрэгцээг хангаж, хамт олны сэтгэл санааг нь тайтгаруулж, ариун журмыг бэхжүүлэх замаар тэдэнд туслах боломжтой.”13
“Би Эмэгтэйчүүдийн Халамжийн Нийгэмлэгийн хүсэлтээр энэ хуралд оролцож байна. Нийгэмлэгийн зорилго сайн санааны болон ач буяны бүхий л арга хэлбэрийг ашиглан ядуучууд, зовлон зүдгүүрт нэрвэгдэгсэд, бэлэвсэн эмэгтэйчүүд болон өнчин хүүхдүүдэд туслах явдал мөн.… Нийгэмлэгийг зохион байгуулахад болон дараа нь болсон хурлуудад маш олон хүн, түүний дотор манай ухаалаг, хүмүүнлэг, энэрэлт, хүндэтгэл хүлээсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь оролцлоо. Манай эмэгтэйчүүдийн хүнлэг энэрэнгүй сэтгэлээс байнгын ундаргатай ач буяны цэвэр ариун зарчмуудын тухай мэдлэгт, үйл ажиллагаа явуулах тэдний нөөц боломжинд, гаднын хүнд шуурхай туслахад бид баттай итгэдэг билээ. Тэд гай зовлонд нэрвэгдэгсдийн зүрх сэтгэлийнх нь шарханд тос, дарс асгах болно. Тэд өнчин хүүхдүүдийн нулимсыг хатааж, бэлэвсэн эхнэрүүдийн зүрх сэтгэлийг баярлуулах болно.
“Манай эмэгтэйчүүд мөрдлөг хавчлагын үед ч… харгис хэрцгий дарлагчид хүчин мөхөс хөөрхий үр хүүхдээс нь талхыг нь булаан авч байхад ч сайн санааны болон нинжин сэтгэлийн үйлсээрээ ямагт ялгарч байсан билээ. Тэд ядарсан аянчинд үүд хаалгаа нээж өгөн, хомс тарчигхан хоол хүнсээ өлссөн нэгэнтэй хуваалцан, дээрэм тонуулаас үлдсэн цөөхөн хувцсаа тусламж илүү их хэрэгтэй байгаа, үгээгүй ядуу хүмүүст илүүчлэхэд үргэлж бэлэн байдаг. Эдүгээ тэд зэрлэг балмад биш, арай аядуу зөөлөн хүмүүсийн дунд нөхөрсөг орчинд аж төрж, энэ үеийг хүртэл эдэлж үзээгүй материаллаг эд юмстай болж, зовж зүдэрсэн ядуус болон орон гэргүй, эцэггүй өнчин өрөөсөн хүмүүсийн байдал сайжирсанд бид итгэлтэй байна.”14
Халамжийн Нийгэмчэг нь цэвэр ариун байхыг мөн бие биедээ заахыг эмэгтэйчүүдэд уриадлаг.
“Халамжийн Нийгэмлэгийн эмэгтэйчүүд зөвхөн ядуучуудад туслах төдийгүй, бас бодгалиудыг аврах ёстой.”15
“Хайрт эгч нар аа, … бид та нараас үүргээ биелүүлэхийг хүсч байна. Мөн бид үүргээ биелүүлэх болно. Учир нь тэнгэрээс бидэнд шууд өгөгдсөн Бурханы зарлигуудыг бид бүх зүйлд сахин, Их Эзэний амнаас гарсан үг бүхнээр амьдрахыг хүсдэг билээ. Бурхан та нарын тэргүүн дээр адислалаа юүлж, ариун журам, цэвэр байдал, нигүүслийн замаар та нарыг удирдах болтугай.”16
“[Халамжийн] Нийгэмлэг сайн ажиллалаа. Тэдний зарчим бол цэвэр ариун байх явдал мөн. Бурхан та нарт хайртай. Иймээс миний төлөө та нарын залбирал ихийг гүйцэлдүүлж чадна. Залбирлууд тань миний төлөө Бурханд дээш зогсолтгүй өргөн толилуулагдах болтугай.”17
“Та нар сайн үлгэр жишээгээрээ алдсыг ардаа орхиж, Ахлагч нарыг сайн үйлст нь урамшуулан дэмжих ёстой.”18
Виллард Ричардс өгүүжэн нъ: “Ерөнхийлөгч Иосеф Смит Сургаал ба Гэрээ номоос [С ба Г 25] нэг илчлэлтийг Эмма Смитэд уншиж өгөөд Эмма судруудыг бүх хүнд ойлгуулж, хамт олны эмэгтэй гишүүдэд заах ёстой гэдгийг, адислалуудыг тэр ганцаараа биш бас бусад нь хүлээн авах болно гэд гийг хэлэв.”19
Элиза Р.Снөү өгүүлсэн нъ: “[Бошиглогч Иосеф Смит] энэ боломжийг ашиглан, энэ Нийгэмлэгийн эмэгтэйчүүдэд өөрсдийгөө авч явах талаар заавар өгөхдөө тэд Бурханы хүслийн дагуу үйлдэх болно гэдгийг онцлон тэмдэглэв .…
“Та нар эдгээр зарчмуудаар амьдарвал селестиел хаант улс дахь шагнал тань хэчнээн агуу байх билээ! Та нар өөрсдийнхөө онцгой боломжид нийцэхээр амьдрах юм бол, тэнгэр элчүүд та нартай хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй. Эмэгтэйчүүд цэвэр ариун, цагаан цайлган сэтгэлтэй байх юм бол Бурханы оршихуйд очиж чадна. Учир нь цагаан цайлган сэтгэлээс өөр Бурханыг илүү баярлуулах юу байдаг билээ. Та нар цагаан цайлган сэтгэлтэй байх ёстой. Эс бөгөөс та нар Бурханы өмнө хүрч очиж чадахгүй. Бид Бурханы өмнө очъё гэвэл, Тэрээр цэврийн адил бид өөрсдийгөө цэвэр байлгах ёстой.”20
Нигүүислийг харуулж, хэрүүл маргаанаас зайлсхийхэд Аврагчийн үлгэр жишээг дагахыг Хаиамжийн Нийгэмлэг эмэгтэйчүүдэд уриалдаг.
“Хэрэв та нар Бурханы нигүүлслийг өөрсөд дээрээ байлгая гэвэл бие биедээ нигүүлсэнгүй бай.… Аминч үзэл бидэнд их байна. Бид бусдын алдаа дутагдал дээр анхаарал төвлөрүүлсэн үед чөтгөр биднийг нэн зөв шударга байна хэмээн зусарддаг. Бид гагцхүү Бурханаа шүтэн биширснээр амьдарч чадна. Хүн бүхэн өөрийнхөө төлөө Бурханыг шүтэх ёстой. Хэн ч өөр хүний төлөө Бурханыг шүтэж чадахгүй. ‘Чи дахин эргэж, ах дүүсээ батжуул’ [Лук 22:32] хэмээн Аврагч Петрт хэлэхдээ түүнд хэчнээн энэрэнгүй зөөлөн хандсаныг хар л даа. Өөр нэг удаа Тэрээр түүнээс, ‘Чи намайг хайрладаг уу?’ гэж асуугаад Петрийн хариуг хүлээн авсны дараа, ‘Миний хургануудыг тэжээ’ [Иохан 21:15-17] хэмээн хэлсэн билээ. Эгч нар Их Эзэнийг [хайрладаг] бол, хоньдыг устгах биш, харин тэжээг.…
Нийгэмлэгийн эгч нар аа, та нарын дунд зөрчил сөргөлдөөн байх ёстой юу? Би үүнийг зөвшөөрөхгүй. Та бүхэн наманчилж, Бурханы хайрыг олж авах ёстой. Өөрийгөө өндөг шиг өөгүй гэж үзэхийг эцэс болгох ёстой. Ядуучуудыг наманчлалд авчрах хамгийн сайн арга зам буюу зарчим бол тэдний хэрэгцээг хангахын төлөө үйлчлэх явдал мөн.”21
Элиза Р.Снөү Бошиглогчийн дараах үгсийг тэмдэглэжээ: “Бидний дунд ариун журамтнууд биш, харин биеэ тоосон, гомдоллодог, илүүц дарамт шахалт үзүүлдэг зохисгүй хүмүүс байдаг. Хамт олны охь манлай болсон энэ нийгэмлэгийнхэн зохисгүй байдлаараа золгүй болсон эдгээр хүмүүсийг, бүр эднийг ч үүнээс хойш зохистой амьдрахад нь урамшуулж, хүн дэтгэх ёстой. Тэрээр тус нийгэмлэгийн гишүүдэд хоёр зүйлийг, бие биенийхээ талаар ярьж байгаа зүйлдээ онцгой анхаарал тавьж байхыг; үүнгүйгээр зохион байгуулалттай бие ерөөсөө оршиж чадахгүйг зөвлөмж болгож байна гэв.… Муу хүмүүс өөрчлөгдөж, ариун журмын замд эргэж орон, сайн хүмүүсийн дунд тоологдох нь бидний зорилго мөн.…
… Өөрсдийгөө хянаж бай-хэл бол номхруулагддаггүй эрхтэн юм. Өчүүхэн буюу ач холбогдолгүй юмсын тухайд хэлээ хазаж бай. Хов живийн хэдхэн үг хорвоог түймэрдэж мэднэ.”22
Туулайн чинээ хар уулын чинээ цагааныг харлуулна гэдэг үг байдаг. Үүн лүгээ адил жижигхэн нүгэл хилэнц Сүмд том хохирол учруулж болно. Та нарт хилэнцэт санаа бодол байгаад үүнийгээ бие биедээ ярих юм бол, энэ чинь хов жив хөөцөлдсөн хэрэг болно.”23
“Хзний ч нэр хүндийг бүү сэвтүүл. Хзрэв Нийгэмлэгийн гишүүд биез зохисгүй авч явах юм бол, тздний асуудлыг шийдзж, бүхий л хзрзг явдлаа гагцхүү өөрсдийнхөө дунд нууц байлга. Бүх хүмүүсийн нзр хүндийг ариун нандин зүйл хзмззн үззж бай.”24
Судпах бопон заах зөвпөмж
Энз бүлгийг судлах буюу заахаар бзлтгзхдзз доорх санаануудыг ашигла. Нзмзлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.
-
Хуудас 509-ын дззд тал дахь Эмма Смитийн үгсийг унш. Халамжийн Нийгзмлзгийн згч нар яагаад ер бусын зүйлсийг гүйцзлдүүлзх чадвартай гзж та нар бодож байна вз? Та болон гзр бүл чинь ямар арга замаар Нийгмийн Халамжийн Бүлгийн хүч чармайлтын үр дүнд адислагдсан бз? Хуудас 510-ын зхний тал дахь Люси Мак Смитийн зөвлөгөөг унш. Өнөөдөр Нийгмийн Халамжийн Бүлгийн згч нар знз зөвлөгөөг ямар арга замаар дагадаг вз?
-
Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн бүлгийг “санваартны удирдлага дор санваарын загвараар” зохион байгуулжзз (Хуудас 510). Энз нь дзлхий дзх үйлчлзлийн бусад байгууллагуудаас тзднийг хзрхзн онцгой ялгаатай болгодог вэ? (Зарим жишээг хуудас 510-ээс үз.) Иосеф Смит Нийгмийн Халамжийн Бүлгийг зохион байгуулаагүй бол Сүм яагаад “хэзээ ч төгс зохион байгуулагдаж” чадахгүй байсан гэж та нар бодож байна вэ?
-
Өнөөдөр Нийгмийн Халамжийн Бүлгийн үүргүүдийг тэр үеийн эгч нар Иосеф Смитээс авсан даалгаваруудтай хэрхэн харьцуулж болох вэ? (Зарим жишээг, хуудас 510-513өөс үз.) Хуудас 511 дээрх эхний догол мөрийг бүтнээр нь унш. Үйлчлэх боломж нь Аврагчтай илүү адилхан болоход бидэнд ямар арга замаар тусалдаг вэ?
-
Хуудас 513 дээрх эхний догол мөрийг унш. Бодгалиудыг аврах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Нийгмийн Халамжийн бүлгийн гишүүд энэ үүргээ ямар арга замаар биет болон сүнслэг байдлаар биелүүлдэг вэ?
-
Хуудас 511 дээрх тав дахь догол мөр, хуудас 513 дээрх дөрөв дэх догол мөрийг нэгтгэн дүгнэ. Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар санваар эзэмшигчдийн сайн үйлсийг дэмжихийн тулд юу хийж болох вэ? Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нарт ажилд нь дэмжлэг үзүүлэхийн тулд санваар эзэмшигчид юу хийж болох вэ?
-
Хуудас 513-ын доод талаас эхэлж байгаа догол мөрийг унш. Эгч бүрийн үүрэг болон боломжуудын тухай эдгээр үгсээс бид юу сурч болох вэ?
-
Бошиглогч “бусдын алдаа дутагдал дээр анхаарал төвлөрүүлэхээс” (Хуудас 514) сэрэмжлүүлжээ. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Энэ нь Нийгмийн Халамжийн Бүлгийн буюу аливаа чуулгын эсвэл Сүмийн аль нэг бүлгийн хүч чармайлтад хэрхэн саад учруулж болох вэ? Бид хүмүүсийн алдаа дутагдлаар өөрсдийгөө тэжээхийн оронд Их Эзэний хонин сүргийг тэжээхийн тулд юу хийж болох вэ?
Холбогдох судрууд: Сургаалт Үгс 31:10-31; 1 Коринт 13:8; Сба Г 25:1-16; 88:125