Сүмийн түүхийн картууд
Картуудыг хайчлаад, тасархай зураасны дагуу нугалж, нийлүүлэн наа.
Дэсидэриа Янэз
“Мормоны Номыг уншина гэхээс түүний сэтгэл догдолж байжээ.”
-
Тэр амьдралыг нь өөрчлөх Сүмийн товхимлын талаар зүүдэлсэн.
-
Түүний хүү Хосэ Мехико хотод байхдаа уг товхимлыг олсон бөгөөд номлогчид түүнд сайн мэдээг заасан.
-
Тэр бол Мормоны Номыг испани хэлээр уншсан анхны хүн байв.
-
Тэр Мексикт анх баптисм хүртсэн эмэгтэйчүүдийн нэг байсан.
Оливас Вила Аой
“Би … Сүмд хэрэгтэй хүн баймаар байна.”
-
Тэрээр Испанид төрсөн бөгөөд хүмүүст туслахын тулд Куба, Мексик, Нэгдсэн Улс зэрэг орон руу явсан.
-
Тэр номлогчидтой танилцаж, Сүмд нэгдсэн.
-
Тэр Мормоны Номыг испани хэл рүү хөрвүүлэхэд туслав.
-
Тэр АНУ-ын Техас мужийн Эл Пасод испани хэлээр ярьдаг хүүхдүүдэд зориулсан сургууль байдаггүйг олж мэдсэн. Тиймээс тэр тэнд сургууль нээж, олон жил багшилжээ.