Бид бүгдээрээ дэлхий дээрх өөрсдийн гэр бүлд хайртай билээ. Гэвч бид хоорондоо үргэлж төгс харилцаатай байдаггүй. Заримдаа маргалдан, нэгнээ гомдоох нь энгийн зүйл юм. Гэхдээ бид олсон шархыг эдгээхийн тулд хамтарч ажиллан, бие биетэйгээ илүү ойртож чадна.
Гэр орныхоо амар амгаланг тогтоогч нь байгаарай. Маргааныг хэрхэн шийдвэрлэхийг мөн эелдэг байх, уучлах, өдөр бүр илүү сайн байхыг хичээхийг хүүхдүүддээ заа. Та нар хамтдаа гэр орноо илүү их хайраар бялхсан, амар амгалан газар болгож чадна. Та 10-р хуудсан дээрх түүхээс зарим нэгэн санаа аван эхэлж болно.
Хүндэтгэсэн,
Найз