Судрын түүх
Көртландын ариун сүм
Бурхан Иосеф Смитэд ариун сүм барь хэмээн хэлсэн. Энэ нь Бурханы өргөө болох байлаа.
Гэгээнтнүүд ариун сүмийг барихад туслан, хамтдаа хөдөлмөрлөжээ. Эрэгтэйчүүд өндөр ханануудыг босгож, эмэгтэйчүүд хөшиг, хивснүүдийг урлав. Хүүхдүүд ажилчдад багаж, ус дөхүүлэн тусалж байлаа.
Ариун сүм баригдаж дуусахад гэгээнтнүүд дотогш оров. Тэд сүмийн дуулал дуулж, “Хосанна!” гэж хашхирав. Иосеф ариун сүмийг онцгойлон (адислахаар) залбирсан.
Долоо хоногийн дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг ариун сүмд байхад Есүс Христ үзэгдсэн юм. Есүс ариун сүмийг Өөрийн өргөө хэмээн хүлээн авч байгаагаа хэлсэн.
Өнөөдөр дэлхий даяар ариун сүмүүд бий! Ариун сүм болгон ариун нандин газар юм. Хэзээ нэгэн цагт би ариун сүмд орж, Бурханд амлалт өгнө.