2021
Ольга Снэдэрфлэр
2021 оны 9-р сар


Газар бүрийн анхдагчид

Ольга Снэдэрфлэр

Чехословакаас ирсэн, ариун сүмийн анхны ахлах үйлчлэгч

Ольга хэзээ нэгэн өдөр ариун сүмд орно гэдгээ мэддэг байв.

woman sitting on chair looking at temple pictures

Тэр гэрийнхээ хананд өлгөөтэй ариун сүмийн зураг руу ширтэн санаа алдлаа. Гэр бүл нь ариун сүм рүү явж чаддаг ч болоосой! Гэвч ойр хавьд нь ариун сүм байхгүй мөн эх орноосоо гарна гэдэг маш хүнд асуудал байлаа.

Ольга олон жилийн өмнө баптисм хүртсэн байв. Үүний дараа номлогчдыг Чехословакаас албадан гаргасан юм. Сүмийн гишүүдийг цаашид сүмд очихыг хоригложээ. Тэд өөр хоорондоо ч итгэлийнхээ талаар ярих боломжгүй болов.

Гэсэн хэдий ч Ольга сайн мэдээний дагуу амьдарсаар байлаа. Түүний нөхөр Жири ч мөн адил сайн мэдээний дагуу амьдарч байв. Тэд хамтдаа судраас уншиж, залбиран, гэр бүлийн үдшээ хийж, хүүхдүүддээ зааж сургадаг байлаа. Ням гараг бүр тэд жижигхэн байрандаа ариун ёслолын цуглаан хийдэг байв. Тэд ариун сүмийн маш олон зураг ханандаа өлгөсөн байдаг байлаа.

Ольга болон түүний гэр бүлийнхэн ганцаардах үедээ дэлхий даяар Сүмийн мянга мянган гишүүн байгааг санадаг байсан юм.

Нэг өдөр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо. Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тэдний эх оронд зочлон ирэв. Ольгаг инээмсэглэсээр ерөнхийлөгч Нэлсонтой гар барихад, ерөнхийлөгч “Эгч ээ, нэг л өдөр та ариун сүмд очих болно” гэж түүнд онцгой амлалт өгсөн юм.

Ольгагийн сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрж, тэр “Танд баярлалаа” гэж шивнэлээ.

Олон сар, олон жил өнгөрөв. Ольга хананд өлгөөтэй ариун сүмийн зургуудыг хүсэл тэмүүлэл дүүрэн хардаг байлаа. Ариун сүм рүү явна гэдэг боломжгүй зүйл мэт санагдаж байв!

4 жил өнгөрсний дараа Ольга, Жири хоёр АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид Ерөнхий чуулганд оролцох урилга хүлээн авсан юм. Ольга явж чадахгүй байх вий хэмээн санаа зовж байлаа. Улс орных нь нөхцөл байдал хүнд хэцүү хэвээр байв. Аялалд гарахын тулд хийвэл зохих маш олон бичиг цаасны ажил байсан ч тэд явах болсон юм. Онгоц нь Нэгдсэн Улс руу нисэхээр хөөрөх үед Ольга сэтгэл нь догдолж байгааг мэдэрлээ. Энэ бол гайхамшиг байсан!

Ольга, Жири хоёр чуулганд оролцож, бошиглогчийн үгийг сонсов. Тэд Ариун сүмийн талбайтай танилцаж, зочдын төв рүү орлоо. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл бол ариун сүмд орох явдал байлаа!

Цагаан хувцас өмсөн, Бурханд онцгой амлалт өгсөн нь Ольгад диваажинд орсон мэт санагдаж байв. Тэр бас Жиритэй лацдан холбуулжээ. Ерөнхийлөгч Нэлсоны амлалт биелсэн байлаа!

Ольга, Жири хоёр гэртээ эргэн ирэв. Цаг хугацаа өнгөрсөөр, улс орных нь нөхцөл байдал ч дээрдэв. Эцэст нь тэд сүмдээ явж, номлогчид ахин заах боломжтой болсон юм.

Нэгэн өдөр утас нь дуугарав. Ерөнхийлөгч Томас С.Монсон байлаа. Тэрээр Ольгаг Германы Фрайберг ариун сүмийн ахлах үйлчлэгчээр дуудав. Жири ариун сүмийн ерөнхийлөгч болох байлаа.

Ольга урт цагаан даашинзтайгаа Фрайберг ариун сүм дотор инээмсэглэсээр зогсоно. Өмнө нь ариун сүм маш хол санагддаг байв. Харин одоо тэр ариун сүмийн үнэ цэнийг өдөр бүр мэдрэх боломжтой болсон! Мөрөөдөл нь гайхамшигтайгаар биеллээ олсон нь энэ байв.

Ольгагийн амьдарч байсан газар хожим нь Бүгд Найрамдах Чех Улсын нэг хэсэг болсон юм.

Чех улсад зуу зуун цайз бий.

Ариун сүмийн ахлах үйлчлэгч бол ариун сүмийн эмэгтэй удирдагч юм.

Ольгагийн байранд ариун сүмийн 20 гаруй зураг байдаг.

Жири тэр хоёр нэг хүү, нэг охинтой.

Түүнд өөрт нь сургаал заасан номлогчдын зурагтай зургийн цомог бий.

Friend Magazine, 2021/09-10 Sep/Oct Tier 2

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни