2021
Польшид амьдардаг Портэртой танилцана уу
2021 оны 9-р сар


Тусч гар дэлхий даяар

Польшид амьдардаг Портэртой танилцана уу

Эми Жэйн Лэвиттэй хийсэн ярилцлагаас.

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй танилцаарай.

Зураг
two brothers sitting together

Портэрын тухай мэдээлэл

Нас: 10

Хаанахынх: АНУ-аас ирсэн бөгөөд одоо Польшид амьдардаг

Хэл: Англи хэлтэй, франц хэл сурч байгаа

Гэр бүл: Аав, ээж, ах Этан, Масон, Коннэр нартай болон Жингэр гэдэг нохойтойгоо хамт амьдардаг

Зорилго ба мөрөөдөл: Малын эмч болж, амьтдыг асарч халамжлахыг мөрөөддөг

Портэрын тусч гар

Зураг
boy taking pictures at cemetery

Портэр бусдад бага ч болов туслах боломжийг үргэлж хайдаг. Гэртээ байхдаа, тэрээр аав ээждээ хоол унд хийхэд нь тусалдаг. Тэр сургууль дээр хүн бүрийг, ялангуяа ард оролцохгүй үлддэг хүүхдүүдийг тоглоомонд оролцуулахад анхаарч, өөрөө тоглоогүй байсан ч тоглоомуудыг хураахад тусалдаг. Тэр мөн амьтдад тусалдаг бөгөөд амьтан асрах газарт нохдод зориулж тоглоом хийдэг сургуулийн клубийн гишүүн юм.

Мөн Портэр BillionGraves төсөлд оролцсоноор тус болсон. Тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт оршуулгын газарт очиж, булшны чулуунуудын зургийг дарсан. Ах Коннор нь зураг дарахад тусалсан бөгөөд дараа нь тэд зургуудаа төслийн вэбсайтад байршуулсан юм. Тэдгээр зураг нь польш гаралтай өвөг дээдсийнхээ талаарх мэдээллийг хайж буй дэлхий даяарх хүмүүст тусална.

Портэрын дуртай зүйлс

Зураг
pictures of Porter’s favorites

Газар: АНУ-ын Виржиниа муж ба АНУ-ын Пеннсилвани муж дахь тоглоомын Хөршипарк

Есүсийн тухай түүх: Түүний далайг номхруулсан тухай түүх

Хүүхдийн хэсгийн дуу: “Гетсемани” (2018 оны 3-р сарын Найз эсвэл Лиахона)

Хоол: Мандуу (Солонгос бууз)

Өнгө: Нил ягаан

Хичээл: Унших ба тоо бодох

Портэр гэр бүлийн түүхийн дэлхийг хамарсан төсөлд зориулан оршуулгын газрын гэрэл зургийг авч тусалсан.

Зураг
Friend Magazine, 2021/09-10 Sep/Oct Tier 2

Зураг чимэглэлийг С.Б.Канга

Хэвлэх