2021
Есүст зориулан дуулах нь
2021 оны 9-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Есүст зориулан дуулах нь

Dallin H. Oaks, “Worship through Music,” Ensign, Nov. 1994, 9–12

Зураг
three children singing

Бид Сүмийн болон Хүүхдийн хэсгийн дууллыг дуулснаар Есүсийг хайрладгаа харуулдаг. Тэр бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Сүүлчийн зоогийн төгсгөлд Есүс ба Түүний дагалдагчид хамтдаа дуулсан (Матай 26:30-ийг үзнэ үү).

Дуулах нь:

  • Есүсийг хайрладгийг маань харуулна.

  • Ариун Сүнсийг авчирна.

  • Сайн мэдээнээс суралцахад биднийг бэлдэнэ.

  • Бидэнд сүнслэг хүч чадал өгнө.

Чи дуулахдаа дууны үгс юу өгүүлж байгааг бодоорой. Буруу сонголт хийхэд уруу татагдах үедээ Хүүхдийн хэсгийн дууг амандаа аялахыг хичээ. Чи дуулахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртсоноо мэдрэх болно.

Христээс ирэх амар амгалан

Зураг
coloring page of Jesus calming the storm

Нэгэн орой Есүсийг шавь нарынхаа хамт завин дээр байх үед хүчтэй шуурга дэгджээ. Шавь нар нь айж, Есүсийг сэрээн, туслахыг хүсэв. “[Есүс] сэрээд, салхийг зандарч, нуурт — Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов” (Марк 4:39).

Зургийг буд. Дараа нь Есүсийн тухай дуртай дуунуудынхаа нэрийг бич. Айж, ганцаардахдаа аль нэгэн дууг дуулж, амар амгалан, тайтгарлыг мэдрээрэй.

Зураг
Friend Magazine, 2021/09-10 Sep/Oct Tier 2

Зураг чимэглэлийг Жарэд Бэкстранд

Хэвлэх