2021
Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж
2021 оны 9-р сар


Өөрийгөө таниулж, илэрхийлэх боломж

boy standing behind cardboard podium

Цар тахлын үеэр гэртээ сүмийн цуглаан хийхэд анхааралтай сонсож, шүтэн бишрэхэд хэцүү байлаа. Үүнийг онцгой, бишрэл хүндэтгэлтэй болгоход би хэрхэн тусалж чадах талаараа бодож үзэхийг хичээсэн юм. Надад нэг санаа төрөв. Би хоёр том хайрцаг авчраад, индэр хийсэн. Би гэр орноо сүм болгон, онцгой байлгахад тусалсандаа баярласан.

Прэсли Ф., 9 настай, Германы Саксон

A pohot of Olivia Haibrock

Би сургууль дээрээ хэн нэгнийг ганцаардсан эсвэл тавгүй байгааг харахдаа хамт тоглохыг урьдаг.

Отилиа Х., 9 настай Данийн Ховедстаден

A portrait of Cannon Anderson

Амьд бошиглогч байгаад би талархдаг. Би долоо хоног бүр Ирээд, Намайг дага гарын авлагыг ашиглан гэр бүлээрээ судраас суралцах дуртай. Энэ нь надад Есүсийн сургаалыг ойлгоход тусалдаг.

Каннон A.,10 настай, АНУ-ын Аризона

A photo of Ellie Kearl

Би асуудалд орсныхоо дараа Мормоны Номыг уншиж байлаа. Ээж минь орж ирэн, уншиж байхыг маань хараад, тайвшрахад чинь туслах сайхан санаа байна гэж хэлэхэд, надад халуун дулаан мэдрэмж төрсөн.

Элли К., 7 настай, АНУ-ын Нью Хэмпшир

A photo of Everett Olsen

Намайг өвдөхөд аав минь санваарын адислал өгөх үед би Ариун Сүнсийг мэдэрсэн. Би аав, ээжтэй байгаадаа талархдаг.

Эвэрэт О., 6 настай, АНУ-ын Огайо

A picture of Ana Clara Cerqueira Lemke

Надад нэг тэжээвэр игуна байдаг бөгөөд гүйгээд алга болох бүрд нь би Тэнгэрлэг Эцэгт хандан буцаж ирүүлээч гэж залбирдаг.

Ана К., 6 настай, АНУ-ын Аризона

A photo of Benjamin Chapman

Найз минь надаас ням гарагт видео тоглоом тоглох уу гэж асуусан. Би тоглохыг маш их хүсэж байсан ч үгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл, би Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг хүсдэг.

Бэнжамин К., 9 настай, АНУ-ын Калифорни

drawing of children with lots of different skin colors, holding hands

“Бид бүгд Сүмийн нэгэн хэсэг,” Мэдисон К., 10 настай, АНУ, Юта

drawing of Salt Lake Temple

Алан М.,10 настай, АНУ-ын Калифорни

drawing of First Vision

Даллин Х., Шинэ Зеландын Оакланд

girl holding drawing of temple

“Ариун сүм,” Вимбай М., 9 настай, Танзанийн Дар-эс-Салаам