Ирээд, Намайг дага ҮЙЛ ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судар судлах юм уу хөгжилтэйүйл ажиллагаанд зориулав!
Даниел ба арслангийн нүх
Түүх: Эш үзүүлэгч Даниел өдөр бүр залбирдаг байв. Зарим нэг атаач хүмүүс хааныг мэхэлж, муу хууль гаргуулжээ. Бурханд залбирсан хэнийг боловч арслангийн нүхэнд хаях байв. Гэсэн ч Даниел залбирахаа больсонгүй. Түүнийг арслангийн нүхэнд хаяхад, Бурхан хамгаалахаар тэнгэр элчээ илгээсэн. (Даниел 6-г үзнэ үү.)
Дуу: “Би сургаалын дагуу амьдармаар байна,” Хүүхдийн дууны ном, 72.
Үйл ажиллагаа: 17-р хуудсан дээрх хуруун хүүхэлдэйнүүдийг хайчилж аван ашиглаж, Даниел ба арслангийн нүхний түүхийг ярь. Залбирах нь яагаад сайн зүйл вэ?
Есүс амилсан
Түүх: Хосеа эш үзүүлэгч байв. Тэр Есүс Христийг үхээд, амилна гэж заасан. Энэ нь бидэнд дахин амьдрах боломжийг олгоно. (Хосеа 13:14-ийг үзнэ үү.)
Дуу: “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” (Хүүхдийн дууны ном, 45)
Үйл ажиллагаа: Есүс Христ амилсан учраас бид бүгдээрээ хэзээ нэгэн өдөр дахин амьдрах болно. Нас барсан гэр бүлийн гишүүнийхээ зургийг ол. Тэдний талаарх түүхийг хуваалц.
Бошиглогч юу гэж хэлсэн бэ?
Түүх: “Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7) гэдгийг эш үзүүлэгч Амос заажээ. Энэ нь Есүс Христ өнөө үед ч Өөрийн бошиглогчдод хандан ярьдаг гэсэн үг юм.
Дуу: “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя,” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 36-р хуудас.)
Үйл ажиллагаа: Бошиглогч Ерөнхий чуулганаар юу гэж хэлснийг 2-р хуудаснаас уншина уу. Тэр бидэнд хандан юу гэж хэлсэн бэ? Түүний заасан зүйлсийг зурна уу.
Иона ба аварга загас
Түүх: Их Эзэн Ионаг Ниневе дэх хүмүүст заа хэмээн дуудсан. Гэвч Иона айж байв. Түүнийг зугтахад аварга загас залгиад, гурван хоногийн дараа бөөлжин гаргажээ. Иона наманчилж, хүмүүст заав. (Иона 1–4-ийг үзнэ үү.)
Дуу: “Бошиглогчийг дага,” (Хүүхдийн дууны ном, 58, 7-р бадаг)
Үйл ажиллагаа: Гаднаас хэдэн чулуу, навч болон нарийхан саваа мод ол. Энэ бүхнийг ашиглан Иона, аварга загас хоёрыг дүрслэн бүтээ.