“Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” Найз, 2022 оны 11 дүгээр сар. 2-3
Ерөнхий чуулган дээрх бошиглогчийн захиас
Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл
“Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл,” үгнээс авав 2022 оны 11 дүгээр сарын ерөнхий чуулган
Саяхан Нэлсон эгч бид хоёр Мормоны Номын шинэ видеонуудыг үзсэн. Тэдний нэг нь Аврагч нифайчуудад үзэгдэж байгаа талаар байв. Тэр “Болгоогтун, би бол Есүс Христ. … Би бол дэлхийн гэрэл ба амь” (3 Нифай 11:10–11) хэмээн хэлсэн.
Аврагч ариун сүмд хүмүүст харагдсан нь чухал ач холбогдолтой. Энэ бол Түүний өргөө. Энэ нь Түүний хүчээр дүүрэн байдаг.
Их Эзэн ариун сүмүүд барих ажлыг эрчимжүүлж байгаа. Ингэснээр илүү олон хүн ариун сүмд орох боломжтой болох юм. Ариун сүмд илүү тогтмол орох нь өөр юунаас илүүгээр хүмүүсийг адислах болно гэдгийг би амлаж байна.
Энэ чуулганаар би 18 ариун сүмийг нэмж зарласан. Зарим том хотуудад ариун сүмд очихын тулд хүмүүс урт хугацааг зарцуулдаг. Тиймээс бид тэдгээр том хотод хэд хэдэн ариун сүм барихаар болсон. Шинэ ариун сүмүүдийн дөрөв нь Мехико хотын ойролцоо баригдах юм.
Хүндэт ах эгч нар аа, та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай. Бурхан, Есүс Христ хоёрт өдөр бүр илүү ойртохын тулд өсөж хөгжихөөр та бүхнийг адисалж байна. Би та нарт хайртай. Биднийг дахин уулзтал Бурхан та нартай хамт байх болтугай.
Есүс нифайчууд дээр айлчилж байгаа нь
Аврагч амилсныхаа дараа ариун сүмд нифайчуудад үзэгджээ. Учир нь ариун сүм бол Түүний өргөө юм. Бурхан биднийг хүчирхэгжүүлж, хамгаалахын тулд илүү олон ариун сүмээр адисалж байна.