Матт,МЭНДИ ХОЁР
Сайн уу, эгч ээ. “Чи юу хийж байгаа юм бэ?
Адислалуудын жагсаалт дээрээ нэмж бичиж байна.
“Тэр чинь юу юм бэ?”
Талархаж явдаг бүх зүйлээ жагсааж бичдэг жагсаалт байгаа юм.
Яг одоо амьдралыг минь адисалсан хүмүүсийг бичиж байна.
Маш хөгжилтэй ах шигээ хүмүүсийг үү?
Яг тийм ээ! Бас аав, ээж, манай гэрийнхэнд хичээл заасан номлогчид,
хугарсан гарыг минь эмчилж өгсөн эмч, сувилагчид, эелдэг багш нар мөн …
Юу гээч? Бидэнд жагсаалтыг чинь багтаах цаас байхгүй юм байна.
Балны бэх ч дуусах нь!