2022
Чуулганы тухай ярьж, таниулах
2022 оны 11-р сар


“Чуулганы тухай ярьж, таниулах,” Найз, 2022 оны 11 дүгээр сар. 6–7

Чуулганы тухай ярьж, таниулах

Софи, Бэйли, Клэйр Б. нар ёотонгоор барьсан ариун сүмийн хажууд

4 настай Софи, 8 настай Бэйли, 6 настай Клэйр Б. нар АНУ-ын Техас мужид амьдардаг бөгөөд чуулганыг сонсож байх үедээ ёотонгоор ариун сүм барьжээ.

Фабиола Р. ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гарч буй телевизийн хажууд

12 настай Фабиола Р.Бразил улсын Рио Грандэ дөү Сул мужид амьдардаг бөгөөд чуулганыг гэр бүлтэйгээ хамт сонсох дуртай. Тэр уншиж эсвэл ярьж чадахгүй ч чуулганы захиасуудаас хайр, амар амгаланг мэдэрдэг. Тэр өөрийн найз болох ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн ярих хэсэгт хамгийн дуртай.

Хүүхдийн зурсан Есүс Христ

Лисэл Л., 9 настай, АНУ-ын, Канзас муж

Люси М. эвлүүлдэг тоглоомоор чуулганы нэг хэсгийг хийсэн байгаа нь

Сара М., 7 настай, АНУ-ын, Юта муж

Хүүхдийн зурсан ерөнхий чуулганы үг хэлэгчид

Мило М., 8 настай, АНУ-ын Аризона муж

Маню Л.

Чуулганы үеэр бид нэг тоглоом тоглодог. Бид Христ гэсэн нэрийг сонсох бүрдээ цаасны нэг хэсэг дээр стикэр наадаг. Эцэст нь бидний цаас стикэрээр дүүрдэг!

Маню Л., 6 настай, Израил улсын Тэл Авив хот

Адам Л.

Би бошиглогч, төлөөлөгчдийн амьдралынхаа талаар хуваалцсан сонирхолтой түүхүүдэд дуртай.

Адам Л., 9 настай, Израил улсын Тэл Авив хот

Рюбэн Ф.

Би хөгжимд хайртай! Миний хамгийн дуртай хэсэг бол найрал дуу сонсох. Би хэзээ нэг өдөр найрал дуунд дуулна гэж найддаг.

Рюбэн Ф., 4 настай, АНУ-ын, Аризона муж

Исаак И.

Би бошиглогчийнхоо үгийг мөн Табэрнэклын найрал дуучдын дуулсан сүмийн дууллуудыг сонсох дуртай.

Исаак И., 6 настай, Гана улсын баруун хэсэг

Вилламс С.

Би чуулганаар зураг будаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх дуртай.

Вилламс С., 7 настай, Австрали улсын Тасмани арал

Ноа А.

Би бошиглогчийнхоо үгийг мөн шинээр хаана ариун сүмүүд барих гэж байгаа талаар сонсох дуртай.

Ноа А., 12 настай, Кувейт улсын Ал-Ахмади хот

Даниел, Хэйли, Робин Л.

Бид найрал дуучдын дуулахыг сонсох мөн чуулганы үйл ажиллагаануудад оролцох дуртай.

Даниел 6 настай, Хэйли 10 настай, Робин Л. 9 настай бөгөөд Сингапур улсад амьдардаг.