2022
Онцгой ном
2022 оны 11-р сар


Онцгой ном

Border art from the Book of Mormon Stories surrounds  Bernice (about age 5) who is holding the book. Her head pops out of the cover. Her parents are in the background.

“Аав аа, одоо таны унших ээлж” гэж Бэрнис хэлээд, судраа дэлгэв. Аав, ээж хоёр нь буйдан дээр түүний хажууд сууж байлаа.

Аав нь эхний судрыг уншив. “Би түүний хүүхдүүддээ хайртайг мэднэ” гэхэд,

“Би түүний хүүхдүүддээ хайртайг мэднэ” гэж Бэрнис давтлаа.

“Тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би”* хэмээн аав нь хэлэв.

Тийм боловч гэдэг нь Бэрнисийн хувьд хэцүү үг байлаа. Тэр хараахан уншиж сураагүй байсан тул бүх үгийн утгыг сайн мэдэхгүй байв. Гэхдээ гэрийнхэнтэйгээ хамт судраас унших үед тэр тэдний хэлсэн үгийг давтаж хэлэх дуртай байлаа.

Маргааш нь судраас унших цагаар аав нь гэнэтийн бэлэг барив. “Чамд нэг онцгой зүйл өгмөөр байна” гэж аав нь хэлээд, Бэрнисд нэг ном өглөө. Уг номд хүмүүсийн болон усан онгоцны зураг байв.

“Энэ минийх юм уу?” гэж Бэрнис асуулаа. Тэр том номоо энгэртээ тэврэв.

“Тийм ээ, чинийх. Нээгээд үз дээ” гэж аавыгаа хэлэхэд,

Бэрнис номоо дэлгэлээ. Түүний нүд томров. Ном нь өнгөлөг олон зурагтай байлаа.

“Энэ ямар нэртэй ном бэ?” гэж Бэрнис асуув.

Аав нь хавтсан дээрх үг рүү заагаад, Мормоны Номын түүхүүд гэж хэллээ.

Бэрнис хавтсан дээрх үгсийг дагуулан хараад, Мормоны Номын түүхүүд гэж уншлаа.

“Энд бидний судраас уншдагтай адил түүхүүд байгаа“ гэж ээж нь хэлэв.

Бэрнис нэг зураг руу заагаад “Энэ хэн бэ?” гэж асуув.

“За байз. Нум, сумыг чи харж байна уу?” гэж ээжийгээ асуухад,

Бэрнис толгой дохив.

“Нум нь хугарсан хүний тухай уншиж байснаа чи санаж байна уу?” гэж аав нь асуулаа.

“Нифай юу?” гэж Бэрнисийг асуухад,

“Тийм ээ, Нифай шүү дээ” аав нь хэлэв.

Бэрнис инээмсэглэн, “Баярлалаа, аав аа. Баярлалаа, ээж ээ. Энэ ном надад таалагдаж байна” гэв.

Орой бүр Бэрнис аав, ээж хоёртойгоо судрын номоо уншдаг. Тэр зургууд руу зааж, зарим хэцүү үгийг хэлж, зарим амархан үгийг өөрөө бие даан уншиж сурсан.

Судраас унших нь түүнийг аз жаргалтай болгож байв. Тэр аав, ээжтэйгээ хамт судраас унших боломжтой байгаадаа баярлаж байлаа.

Page from the November 2022 The Friend Magazine.

Зураг чимэглэлийг Адам Рекорд