Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт шинээр ороход ямар байгаа талаар Шиомаратай ярилцсан нь
Шиомара Мексикийн өмнөд хэсэгт байдаг Чиапас мужид амьдардаг. Тэр саяхан Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжсэн.
Эхлээд бид чамтай танилцмаар байна.
Чи цагийг хөгжилтэй өнгөрөөхийн тулд юу хийдэг вэ?
Дугуй унаж, хөл бөмбөг тоглож, хоол хийдэг. Миний хийх дуртай хоол бол кесадиа!
“Чи ямар өнгөнд дуртай вэ?”
Шар
Хүүхдийн хэсгээс Залуу эмэгтэйчүүдийн анги руу шилжихдээ юуг хамгийн их сэтгэл догдлон хүсэн хүлээж байсан бэ?
Би ариун сүмд орж, баптисм хүртэнэ гэхээс сэтгэл үнэхээр хөдөлж байсан.
Анх Залуу эмэгтэйчүүдийн ангид ороход ямар санагдсан бэ?
Эхлээд хэцүү байсан. Надаас эгч охид миний талаар юу гэж бодох бол гэдэгт би санаа зовж байлаа. Ариун сүм рүү хамт явах хүртэл би жаахан эмээж байсан ч яг тэр үед л бид сайн найзууд болсон.
Ариун сүмд анх ороход ямар байсан бэ?
Маш онцгой байсан. Их Эзэний ариун сүм рүү орох нь миний хувьд сүнслэг үйл явдал байв. Би ариун сүмд орохыг үргэлж хүсдэг байсан. Хүүхдийн хэсэгт бид “Би ариун сүм харах дуртай. Нэгэн цагт би тэнд очно” гэж дуулдаг байсан. Харин одоо би “би ариун сүмд очих дуртай” гэж хэлж болохоор болсон.
Ариун сүмд анх ороод би зарим нагац эгч, эмээгийн (ээжийн ээж) талын хамаатнууд, өөр бас танихгүй хүмүүсийн төлөө баптисм хүртсэн. Ариун сүм болон гэр бүлийн түүх бол миний гэрчлэлийн нэгэн хэсэг юм.
Чи Залуу эмэгтэйчүүдийн бүлэгтээ ямар ямар хөгжилтэй үйл ажиллагаа явуулж байсан бэ?
Жигнэмэг хийх! Бид 150 ширхэг жигнэмэг хийж, дараа нь жигнэмгээ бусадтай хуваалцсан. Залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанууд хөгжилтэй болдог. Тэдгээр нь биднийг ирээдүйн номлогчид болоход туслах сайн хичээл, санаанууд, удирдамж заавраар дүүрэн байдаг.
Чиний насны өөр охид танай тойрогт бий юу?
Би ганцаараа. Би бас сургуулийнхаа цорын ганц Сүмийн гишүүн.
Сургуульдаа ганцаархнаа Сүмийн гишүүн байх хэцүү юу?
Үгүй. Миний найзууд бүгдээрээ намайг тэднээс өөр шашин шүтлэгтэй гэдгийг мэддэг ч надад өөрөөр ханддаггүй.
Залуу эмэгтэй байхын юу нь чамд хамгийн их таалагддаг вэ?
Аврагчийн тухай болон авралын төлөвлөгөөний тухай илүү ихийг сурч мэддэг нь надад таалагддаг. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь асар том адислал юм. Би энэ дэлхийг аль хэдийн орхин одсон хамаатнууддаа итгэл найдвар өгөхийн тулд ариун сүмд баптисм хүртээх дуртай.
Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт хамрагдах надад маш их таалагддаг.