Оригами хийх үйл ажиллагаа
Тоши Японоос Филиппинд ирээд удаагүй байгаа. Тэр Хүүхдийн хэсэгтээ хөгжилтэй үйл ажиллагаа хийхээр төлөвлөв.
Чи догдолж байна уу, Тоши?
Тэгэлгүй яах вэ? Гэхдээ бас айж байна. Би хүүхдүүдийн ярьдаг хэлээр ярьдаггүй шүү дээ.
Зүгээр дээ! Би чиний хэлэх зүйлсийг тэдэнд дамжуулж хэлнэ.
Бид зөндөө тоглож бас амттан иднэ. Энэ бүхэн тэдэнд таалагдана гэдэгт найдаж байна.
Мэдээж, тэдэнд таалагдана. Тэд ирсэн бололтой!
Биднийг урьсанд баярлалаа, Тоши! Бид энд байгаадаа маш их баяртай байна.
Тошиг японоор ярихаар би юу гэж хэлснийг нь та нарт орчуулж хэлнэ.
Та нарын үйл ажиллагаа хөгжилтэй сайхан боллоо! Баярлалаа!
Ирсэнд баярлалаа!