2010–2019
2012 оны сүмийн аудитын албаны тайлан,
Дөрөвдүгээр сар 2013


2:3

2012 оны сүмийн аудитын албаны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээ 120-р хэсэг дэх илчлэлтийн дагуу Аравны нэгийн хуваарилалтын зөвлөл сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог билээ. Уг зөвлөл нь Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүлэх бишопын зөвлөлөөс бүрддэг.

Уг зөвлөл нь сүмийн албад, үйл ажиллагаанууд болон сүмийн нэгжүүдэд хуваарилалттай холбоотой төсвийг баталдаг. Сүмийн нэгжүүд батлагдсан төсвүүд болон сүмийн бодлого, журмын дагуу бэлэн мөнгийг зарцуулдаг.

Сүмийн аудитын албанд бэлэн мөнгө, зарлагын баримтад хяналт тавьж, сүмийн бусад эд хөрөнгийн хамгаалалт бүрэн явагдаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд шаардлагатай бүх бүртгэл, системүүдийг ашиглах эрхийг олгосон юм. Сүмийн аудитын алба сүмийн бусад бүх албад болон үйл ажиллагаанаас тусдаа бөгөөд ажилтнууд нь мэргэшсэн нягтлан бодогч, дотоодын мэргэшсэн аудитор, мэргэшсэн мэдээллийн системийн аудиторууд болон бусад мэргэжилтнүүдээс бүрддэг.

Гүйцэтгэсэн аудит дээр үндэслэн сүмийн аудитын алба 2012 онд хүлээн авсан бүх хандив өргөл, зарцуулсан зарлага, сүмийн эд хөрөнгийг тохирох тоо бүртгэл, баталсан төсвүүд, сүмийн бодлого, журмын дагуу нарийвчлан бүртгэж зохицуулсныг мэдэгдэж байна.

Хүндэтгэсэн,

Сүмийн аудитын алба

Робэрт В.Кантвэлл

Захирал