2010–2019
Сүмийн аудитын албаны 2014 оны тайлан
Дөрөвдүгээр сар 2015


Сүмийн аудитын албаны 2014 оны тайлан

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлд

Хүндэт ах нар аа, Сургаал ба Гэрээний 120 дугаар хэсэг дэх илчлэлтийн дагуу Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга болон Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл нь сүмийн хөрөнгийн зарцуулалтад зөвшөөрөл олгодог. Сүмийн нэгжүүд нь батлагдсан төсөв болон сүмийн бодлого, дүрэм журмын дагуу хөрөнгийг зарцуулдаг билээ.

Сүмийн аудитын алба нь мэргэшсэн ажилтнуудаас бүрддэг бөгөөд Сүмийн бусад албаас хараат бус байж, Сүмийн сан хөмрөгийг хамгаалан, өргөл болон зарлагыг зохих ёсоор зарцуулсан эсэхийг хянаж, аудит явуулах үүрэг хариуцлагатай билээ.

Хийж гүйцэтгэсэн аудитэд үндэслэн Сүмийн Аудитын алба 2014 онд хүлээн авсан бүх өргөл хандив, зарлага, Сүмийн хөрөнгө, эд хөрөнгийг зохих тоо бүртгэл, батлагдсан төсөв ба Сүмийн бодлого, журмын дагуу мөн нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нарийвчлан бүртгэж, зарцуулсныг мэдэгдэж байна. Төсөв гарган түүндээ багтаан зарцуулж, өрөөс зайлсхийн, шаардлагатай үед хэрэглэх хуримтлалтай байхыг тэдэнд заадаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх бодлогыг дагаж мөрддөг.

Хүндэтгэсэн,

Cүмийн аудитын алба

Кэвин Р.Жергенсэн

Захирал