2011
Энэ бүхэн намайг адисалдаг
2011 оны дөрөвдүгээр сар


Сүмд үйлчилсэн нь

“Энэ бүхэн намайг адисалдаг”

Бямба гараг бүрд Элвира Гуаглиарелло эгч өмнөд Чубут муж дахь Аргентины Нуево Булангийн эрэг дээр байдаг Пуэрто Мадрин дахь гэрийнхээ гал тогоонд зав чөлөөгүй ажилладаг.

Тэр эхлээд гурил, усыг дараа нь бусад орцуудыг нарийн хэмжиж эхэлнэ. Тэр хэчнээн бага ажиллалаа ч гэсэн ажил үйлс нь үг хэлнээс нь ямагт илүү байдаг гэв. Эцсийн эцэст тэр эмэгтэй Их Эзэний зараалд байдаг хүн.

Гуаглиарелло эгч хоолны орцуудаа тохируулж, холих зуураа, “Би сайн юм хийж байгаагаа мэддэг учраас санаа зовох зүйл байдаггүй” гэлээ. Тэр ажил хийж байхдаа Аврагчийн тухай бодож, үйлчлэл нь Түүнийг санахад Сүмийн бусад гишүүдэд тусалдаг гэж бодохоос баяртай байдаг ажээ.

“82 настай Гуаглиарелло эгчид айлчлагч багшаар үйлчлэх нь таалагддаг бөгөөд тойрогтоо хөгжим удирдахад тусалж, ариун ёслолд хэрэглэх талх барьдаг гэнэ. Тэр энэ дуудлагат ажлаа бараг 10 жил идэвх зүтгэл гарган хийж байгаа аж. Тэр өөрийнхөө идэх нэг талхыг долоо хоногийн эхээр барьдаг, харин хагас сайн өдөр бүр Сүмд зориулан талх барьдаг” гэж ярилаа. ‘Би талх барих ёстой, бас Сүмдээ явах ёстой.Бүдрэхийг хүсэхгүй байна’ гэж би өөртөө хэлдэг.

Эрүүл мэнд нь хэвийн байвал тэр Аргентины Буэнос Айресын Ариун сүм уруу хойд зүгт жил бүр 20 цаг автобусаар аялдаг гэнэ.

“Гуаглиарелло эгч чадах чинээгээрээ үйлчлэхдээ үргэлж баяртай байдаг” гэж түүний бишоп Жесус Сантос Гумиел хэлэв. “Түүнд итгэл найдвар хүлээлгэж болно гэдгийг тойргийн гишүүд мэддэг. Тэр хэдийгээр нас өндөр болсон ч хагас сайн өдөр бүр талх барих бас бүтэн сайн өдөр бүр сүмдээ явахыг хэзээ ч мартдаггүй хүн. Тэр бол үнэхээр сайн үлгэр дууриал үзүүлдэг хүн.”

Гуаглиарелло эгч 1962 онд Өмнөд Буэнос Айресын Мар дел Платад бүрэн цагийн номлогчдын амьдардаг байсан байранд ажиллаж байхдаа тэдэнтэй уулзжээ. Тэр 15 жилийн дараа номлогчдыг хаалга тогшиход тэднийг таньсан гэдэг. Тэр Пуэрто Мадринд шилжиж ирснийхээ дараа ярилцлага авч, баптисм хүртсэнээр Сүмд үйлчлэх амьдрал нь эхэлсэн ажээ.

Тэр ганцаараа амьдардаг ч огт ганцаарддаггүй гэнэ. Түүнд өөрийнх нь судрууд байдаг бас тойрог нь түүний гэр бүл нь болдог бөгөөд залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ байнга харилцдаг ажээ. Түүнээс гадна бусдад үйлчилснээс ирдэг Их Эзэний амласан Сүнстэй нөхөрлөх нь түүнд таалагддаг гэнэ.1

“Энэ бүхэн намайг адисалдаг. “Сүм биднийг ажилтай байлгадаг. Энэ нь намайг аз жаргалтай болгодог. Би Тэнгэр дэх Эцэгтээ үйлчилснээр ямагт баяр баяслыг олдог” гэж Гуаглиарелло эгч инээмсэглэн хэлэв.

Элвира Гуаглиарелло

Дээд талд: Майкл Р.Моррисын гэрэл зураг