2011
Бага Ж.Рюбен КларкХоворхон авьяастай хүн
2011 оны дөрөвдүгээр сар


Агуу хүмүүсийн амьдрал мартагддаггүй

Бага Ж.Рюбен Кларк ховорхон авьяастай хүн

Жошуа Рюбен Кларк 1871 оны 9-р сарын 1-нд Ютагийн Грантсвиллд төржээ. Тэрээр албан ёсны багаахан боловсролтой байснаас гадна ахлах сургуульд орох боломжгүй байснаас ээж нь түүнд зааж хүмүүжүүлжээ. Тэр сурч мэдэх дуртай байсан гэнэ. Тэр эхлээд Ютагийн Их Сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд, Нью-Йорк хот дахь Колумбын Их Сургуульд хуулиар эрдмийн зэрэг хамгаалахаар суралцсан аж.

Кларк ах Люсин Аннетта Сейвижтэй 1898 онд Солт Лейкийн Ариун сүмд гэрлэж, тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ.

Хуулийн эрдмийн зэрэгтэй, сод ухаантай Бага Ж.Рюбен Кларк хуулийн болон иргэний албан тушаалуудад гялалзсан амжилттайгаар дэвшиж, 1930 онд түүнийг Мексикт суух АНУ-ын элчин сайдаар томилжээ. Гэвч Кларк ах 1933 оны 4-р сарын 6-нд Тэргүүн Зөвлөл дэх Ерөнхийлөгч Хебер Ж.Грантын Хоёрдугаар зөвлөхөөр дэмжигдэн батлагдсанаар тэрхүү албан тушаалаа өгсөн юм. Тэр үед тэрээр дээд прист байсан ч Ерөнхий эрх мэдэлтэн байсангүй. Тэр дараа нь 1934 оны 10-р сард Ерөнхийлөгч Грантын Нэгдүгээр зөвлөхөөр дэмжигдэн батлагдахдаа Төлөөлөгчөөр томилогдсон байна. Ерөнхийлөгч Кларк Ерөнхийлөгч Жорж Альберт Смит, Давид О.МкКей нарын зөвлөхөөр үргэлжлүүлэн үйлчилсэн юм.

Сүмд оруулсан түүний хувь нэмрийн дотор Давид О.МкКейг Сүмийн Ерөнхийлөгч болоход түүний харуулсан даруу байдлын жишээ онцгой ялгардаг. Ерөнхийлөгч Кларкийг Хоёрдугаар Зөвлөхөөрөө дуудсан ажээ. Ерөнхийлөгч Кларк өмнөх Тэргүүн Зөвлөлүүдэд Нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан учраас албан тушаал бага зэрэг буурч байгаа юм шиг байсан ч, Ерөнхийлөгч Кларк: “Их Эзэний үйлчлэлд хаана гэдэг нь биш харин хэрхэн гэдэг нь чухал юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хүн зохих ёсоор дуудагдсан дуудлагаа л авдаг болохоос дуудлагыг өөрөө хүсэх юм уу түүнээс татгалздаг ёс байхгүй” хэмээн тайлбарлажээ.1

Ерөнхийлөгч Кларк 1961 оны 10-р сарын 6-нд нас баржээ.

Эшлэл

  1. Бага Ж.Рюбен Кларк, Conference Report, 1951 оны 4-р сар, 154.

Тэргүүн Зөвлөл 1945 онд (зүүн талаас): Бага Ж.Рюбен Кларк, Хебер Ж.Грант, Давид O.МкКей.

Ерөнхийлөгч Кларк (зүүн талд) номлолын ерөнхийлөгч Леймонт Торонтогийн хамт.