2011
Сайхан хувцаслаад
2011 оны дөрөвдүгээр сар


Сайхан хувцаслаад

“Та нар бол өөрсдийнхөө Бурхан Эзэний хөвгүүд юм” (Дэд Хууль 14:1).

  1. Элиз гоёхыг их хүсдэг байж. Тэр аавынхаа гутлыг өмсөж, хуурамч улаан хамар зүүлээ.

    Би хөгжилтэй алиа салбадай болжээ!

  2. Элиз өрөө уруугаа буцаж гүйв. Тэр шар өнгөтэй барилгачны дуулган малгай өмсөж, хуванцар алх шүүрэн авлаа.

  3. Элиз өрөө уруугаа буцаж гүйхээс өмнө шалыг алхаараа нүдэв.

    Би одоо мундаг барилгачин боллоо.

  4. Элиз гялалзсан саатай ягаан, мөнгөлөг цайвар өнгийн гоёлын даашинз өмсөж аваад эргэлдсээр өрөөнөөсөө гарлаа.

  5. Элизад гүнж байх нь таалагддаг ажээ. Өдрийн үлдсэн хугацаанд тэр гоёлын даашинзаа тайлсангүй.

    Одоо би үзэсгэлэнт гүнж боллоо.

  6. Элиз унтахынхаа өмнө өөрийн дуртай ногоон унтлагын хувцсаа сольж өмсөөд, ээжийнхээ өвөр дээр суух гэж өрөөнөөсөө гарч явлаа.

  7. Би Элиз байна. Би Бурханы хүүхэд.