2011
Гарын авлагын талаарх сургалт авралын ажилд онцгой анхаарал хандуулав
2011 оны дөрөвдүгээр сар


Гарын авлагын талаарх сургалт авралын ажилд онцгой анхаарал хандуулав

2011 оны 2-р сарын дэлхий дахины удирдагчдын сургалтанд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд шинэ гарын авлагуудыг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар оролцогчдод зааварчилгаа өгсөн билээ. Уг сургалт нь гарын авлагуудыг танилцуулсан 2010 оны 11-р сарын дэлхий дахины удирдагчдын сургалтын үргэлжлэл юм.

Уг сургалтанд үг хэлэгчид гарын авлагуудыг хэрхэн ашиглах, шинэ гарын авлагууд дахь сургаалын үндсүүдийг ойлгохын чухлыг, өөрчилсөн зарчмуудыг Сүмийн хөтөлбөрүүдэд хэрхэн зохицуулах, гарын авлагуудад оруулсан өөрчлөлт нь авралын ажлыг гүйцэтгэхэд мөн зөвлөлүүдэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо зэргийг онцлон тэмдэглэжээ.

Шууд нэвтрүүлэгт Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч нар Рассел М.Нелсон, Даллин Х.Өүкс, Ричард Ж.Скотт, Роберт Д.Хейлс, Жеффри А.Холланд, Давид А.Беднар, Квинтин Л.Кук, Д.Тодд Кристофферсон, Нийл Л.Андерсен, Далын Ахлагч Креиг К.Крисченсен, Брюс Д.Портер, В.Креиг Звик болон Туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчид оролцсон билээ.

Гарын авлагуудыг илүү сүнслэг нөлөөтэйгөөр хэрэглэх нь

Ерөнхийлөгч Айринг уг сургалтыг “гарын авлагыг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах талаар нээлт хийх хоёрдахь боломж” хэмээн нэрлээд, удирдагчдыг илчлэлт хүлээн авах чадвараа дээшлүүлэхийг уриалжээ.

“Та нар гарын авлагаас уншсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэхийг зөвхөн Сүнсээр мэдэх болно. …Өдөр тутмын үйлчлэлдээ олон илчлэлт авахыг хүсч, найдах нь танд боломжгүй мэт санагдаж болно. Энэхүү олон илчлэлт нь итгэл болон шаргуу ажил хөдөлмөргүйгээр ирэхгүй боловч боломжгүй зүйл бас биш юм” хэмээн тэрбээр хэлжээ.

Ерөнхийлөгч Айринг: удирдагчид өөрсдөд нь өгөгдсөн “амьдралын үгсийг ойлгож, дагахыг” хичээн ажиллаж, залбирваас Их Эзэн тэдэнд улам илүү хүч чадлаар үйлчилж, удирдахад нь туслах болно гэж амлажээ.

Гарын авлагуудын сургаалын үндэс суурь

“Шинэ гарын авлага нь сургаалын талд голлон анхаарсан бөгөөд олон сэдвээр дүрэм журам тогтоож, удирдамж өгөхөөс зайлхийсэн учир өмнөх гарын авлагаас богинохон болсон байгаа. Үүний оронд орон нутгийнхаа нөхцөл байдалд тохируулан хэрэглэхэд… удирдагчдад сүнслэгээр нөлөөлөх зарчмууд гарын авлагад орсон байгаа” хэмээн ахлагч Өүкс хэлжээ.

Ахлагч Беднар, Ахлагч Кристофферсон нар удирдагчдад Гарын авлага 2-ын бодлого дүрэм, журмуудыг дараагийн бүлгүүдээс уншина гээд эхний бүлгүүдийг алгасаж болохгүйг анхааруулсан. Эхний бүлгүүд нь дагаж мөрдөх зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх сургаалын үндэс суурийг агуулж байгаа билээ.

Ахлагч Беднар “гуйвшгүй, зарчимч байх нь бидний хувьд илүү хүчтэй, гуйвшгүй сүнслэг байхад зайлшгүй тавигдах шаардлага юм гэжээ.

Өөрчлөх зарчмууд

“Бид гарын авлагад буй Тэргүүн Зөвлөл болон Арванхоёроос гаргасан сургаал, зарчим, бодлогын чанартай асуудлуудаас ангид байдаггүй.” “Орон нутгийн нөхцөл байдалд тохируулан зарим үйл ажиллагааг өөрчлөхийг зөвшөөрдөг” гэж Ахлагч Нелсон хэлжээ.

Ахлагч Портерын хэлсэнчлэн “Нэгдмэл бөгөөд хялбар дөхөм байх” гэсэн 17-р бүлэгт орон нутгийн удирдагч ямар үед зарим хөтөлбөрт өөрчлөлт хэрэгтэйг Сүнсээр удирдуулж шийдвэрлэх хэрэгтэй. Уг бүлэгт юуг өөрчилж болохгүй болон өөрчлөлт хийж болох таван нөхцөлийг өгсөн байгаа. Энэ таван нөхцөлд: гэр бүлийн нөхцөл байдал, тээвэр холбоон хүрэлцээ дутмаг байх, цөөн гишүүдтэй чуулга ба ангиуд, удирдагчдын тоо хангалтгүй байх болон аюулгүй ажиллагаан зэрэг нь орно.

Далын Ахлагч В.Креиг Звикийн хэлсэн үгэнд, “Тохиромжтой өөрчлөлтүүд нь Сүмийг сул дорой болгохгүй харин хүчирхэгжүүлдэг” хэмээн заасныг Ахлагч Портер эш татан тэмдэглэсэн юм. Орон нутгийн удирдагчид сүнсээр нөлөөлөгдөж, өөрчлөлтүүдийг хийхдээ уг ажил, үйл ажиллагаа төгс биш байна гэж санаа зовох хэрэггүй. “Сүмийн нэгж бүрд аврал, өргөмжлөлд хүрэхэд Бурханы хүүхдүүдэд зайлшгүй хэрэгтэй сургаал, гэрээнүүд, санваарын хүч болон Сүнсний бэлэг байдаг” гэж Ахлагч Портер бичжээ.

Авралын ажил

Гарын авлага 2-д орсон бүх өөрчлөлт нь авралын ажлыг улам гүнзгийрүүлэн тусгасан болно. Ерөнхийлөгч Айринг хэлэхдээ, “гарын авлагыг ашиглан бусдыг мөнхийн амьдрал уруу удирдан хөтөлж, тэдэнд туслахад тань энэхүү гарын авлага үнэт мэдээллийн эх сурвалж болно. Энэ бол уг гарын авлагын зорилго юм” гэжээ.

5-р бүлэгт гишүүдийн номлолын ажил, хөрвөгчийн идэвх, гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг заах зэрэг урьд нь тус тусад нь авч үздэг байсан сэдвүүдийг “Тойрог болон гадас дахь авралын ажиллагаа” гэсэн нэг гарчигт багтаасан.

“Энэ эрин үед, энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд, бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ” (Ефес1:10-г үз.) “Нэгдмэл нэг л ажил байдаг” хэмээн Паул хэлсэн юм” гэж Ахлагч Беднар дурджээ.

Жишээлбэл урьд нь хүмүүс Сүмийн “бие даасан ажил үүрэг гэж үздэг байсан зарим ажил нь өөр талбар дахь мөн л тэр ажил юм” гэж тэр хэлжээ. Номлолын ажил гэдэг нь сайн мэдээг тунхаглаж, ариун ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүд байгуулахад бусдыг урих явдал юм. Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх гэдэгт Сүмд гишүүдийг идэвхтэй байлгаж, идэвхгүй гишүүдийг идэвхжүүлэн, заах зэрэг нь орох бөгөөд энэ нь хүмүүсийг ёслолууд болон гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандахад урих ажил мөн. Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлаар дамжуулан нас барагсдыг гэтэлгэх нь нас барагсдад ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүд хийх боломжийг олгож байгаа явдал мөн.

Ер нь бол гарын авлагад орсон өөрчлөлтүүд Туслах бүлэг болон чуулгын удирдагчид тойргийн зөвлөлд зөвхөн өөрсдийн чуулга, туслах бүлгийн гишүүдийг анхаарах төдийгүй бүх гишүүдийн сүнслэг, сайн сайхан байдлын төлөө үүрэг хариуцлага хүлээдэг гэдгээ ойлгоход нь туслах болно гэж Ахлагч Холланд хэлжээ.

Ахлагч Кук Гарын авлага 2-ын зарим өөрчлөлтүүд нь авралын ажилд хэрхэн түлхэц үзүүлэх талаар тодруулахад тусалсан билээ.

Тусад нь хийдэг байсан халамжийн хурал байхгүй болсон тул бишоп болон тойргийн зөвлөлийн халамжийн хурал их чухал болсныг тэрбээр онцлон тэмдэглэсэн юм. Мөн Мелкизедек санваартны удирдагчид чуулгын гишүүдтэй зөвлөлдөх үүрэг нь өсөн нэмэгдсэнийг тэр тайлбарласан. Цааш нь тэрбээр зарим нөхцөлд ариун сүмд орохоор бүрэн зохистой биш эцгүүд гэр бүлийнхээ гишүүний ёслол болон адислалуудад оролцож болох тухай өөрчлөлтүүдийг тодруулж тайлбарлсан билээ.

“Бид бол янз бүрийн хөтөлбөрүүд зохион байгуулж, байгууллагаа удирддаг бизнесийн байгууллага” гэж Ахлагч Беднар хэлжээ. “Хөтөлбөрүүд зохион байгуулж, байгууллагыг удирдах нь шаардлагатай зүйл, гэхдээ энэ нь хамгийн чухал ажил биш. Бидний хийдэг ажил бол авралын ажил. Бид ёслол болон гэрээнүүдийн тухай бодох үед, санваарын удирдагчид энэ хүн, эсвэл энэ гэр бүлд одоо ямар ёслол хүлээж авах шаардлагатай байгаа, тэр ёслолыг хүлээн авах бэлтгэлд нь бид хэрхэн дэмжиж туслах вэ? гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй”.

Зөвлөл дэх эмэгтэйчүүд

Зарим газарт удирдагчид хамтран зөвлөлдөх үед эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй талаар санаа зовниж байгаагаа Ахлагч Скотт илэрхийлсэн. “Тойргийн зөвлөлийн хуралд [эмэгтэйчүүд] чөлөөтэй оролцох боломжтой үед тэдний санал бодол үргэлж хэрэгтэй бас урам дэм өгдөг” гэж тэр хэлжээ.

Удирдагчид эгч нарыг нэрээр нь дуудан, тэдний бодол санаа, зөвлөгөөнд талархлаа илэрхийлж, тэдний оролцоог урамшуулж байх хэрэгтэйг Ахлагч Скотт тайлбарласан.

Тэрээр цааш нь нэмж хэлэхдээ: “Эдгээр удирдамжуудыг дагадаг бөгөөд гэр орондоо гүйцэтгэдэг эхнэрийнхээ ариун үүрэгт илүү их хүндэтгэлтэй хандаж, өндөр үнэлдэг санваартны удирдагчдын гэр оронд нэмэлт адислалууд ирдэг” гэжээ.

Тэрбээр зөвлөлийн гишүүд хоорондоо эв нэгдэлтэй байхын чухлыг заажээ. Удирдагч шаардлагатай гэж үзвэл санал хураах аргыг хэрэглэж болно. Жишээлбэл гишүүд санал зөрөлдөх үед удирдагч тойргийн зөвлөлийн гишүүн бүрээс санал асууж, тэдэнд санал бодлоо хуваалцсанд нь талархаад, шийдвэрээ гарган зөвлөлийн гишүүдээс шийдвэрийг бүгд дэмжиж байгаа эсэхийг нь асууна. Ахлагч Скотт тойргийн зөвлөлөөр асуудлуудыг хэлэлцэх үед нууц хадгалж байхын чухлыг мөн онцлон тэмдэглэсэн билээ.

Хүлээгдэж буй үр дүн

Ахлагч Нелсон сургалтыг хааж хэлсэн үгэндээ: Өөрчлөн тохируулж хэрэглэх нь гишүүдийн цаг зав, хүч чадлыг илүү үр дүнтэй ашиглах боломж олгодог, санваартнууд Сүмд гэр бүл болон хүн нэг бүрийг адисалснаар санваартны хүч чадал өсөн нэмэгдэж, гишүүн бүр сахилга баттай, сүсэг бишрэлтэй байх болно гэсэн гурван санааг илэрхийлсэн юм.

Авралын ажилд, санваарын удирдагчид тухайн хүн одоо ямар ёслол хүлээж авах шаардлагтай байгаа, тэр ёслолыг хүлээн авах бэлтгэлд нь хэрхэн туслах талаар бодох хэрэгтэй.

Гэрэл зургийг Крейг Даймонд © IRI

Эрэгтэй эмэгтэй хэн ч бай удирдагчдын хуралд санал бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх ёстой гэж Сүмийн удирдагчид хэлжээ.

Гэрэл зургийг Крейг Даймонд