2011
Зууч Есүс Христ
2011 оны дөрөвдүгээр сар


ЕСҮС ХРИСТ ЗУУЧ

“The Mediator,” өгүүллээс Ensign, 1977 оны 5-р сар, 54–56.

Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэж очихын тулд бид өөрсдөө төлж чадахгүй төлөөсийг бидний Зууч, Есүс Христ төлсөн юм.

President Boyd K. Packer

Би та нарт нэгэн сургаалт зүйрлэл ярьж өгье.

Ямар нэгэн зүйлийг маш ихээр хүссэн нэгэн эр байжээ. Энэ нь түүний амьдралын хамгийн чухал зүйл мэт санагдаж байв. Хүслээ биелүүлэхийн тулд тэр асар их өрөнд оржээ.

Тийм их өр тавьж болохгүйг мөн мөнгө зээлдүүлэгчийн тухай түүнд сэрэмжлүүлсээр байжээ. Гэвч хүссэн зүйлээ тэр даруй олж авах нь хамгаас чухал юм шиг түүнд санагдсан аж. Өрийг дараа нь төлж болно гэж тэр найдаж байв.

Тэр дараа нь яаж ийгээд төлөх болно гэсэн гэрээнд гарын үсгээ зурлаа. Үүний талаар төдийлөн санаа зовсонгүй. Хэзээ нэгэн цагт гэдэг нь түүнд нэлээд урт хугацаа юм шиг санагдаж байлаа. Хүссэн юмаа олж авлаа. Энэ нь л түүнд чухал юм шиг санагдаж байв.

Зээлдүүлэгч нь түүний санаанд үргэлж байсаар. Тиймээс тэр бага сага төлбөр хааяа хийхдээ өрөө буцааж төлөх өдөр [зээлсэн бүх мөнгөө эргүүлж төлөх өдөр] яагаад ч юм үнэхээр ирэхгүй ч юм шиг санагдах болов.

Шударга ёс уу, нигүүлсэл үү?

Гэвч мэдээж хэрэг үргэлж ийм байдагчлан гэрээгээ зохих ёсоор тооцох тэр өдөр ирлээ. Өр бүрэн төлөгдөөгүй байв. Зээлдүүлэгч нь хүрч ирээд өрөө бүрэн төлөхийг шаардав.

Зөвхөн тэгэхэд л зээлдүүлэгч нь түүний эзэмшиж байсан бүхнийг авах төдийгүй түүнийг шоронд хорих хүчтэй байсныг ойлгов.

“Надад төлөх ямар ч боломж алга, би танд төлж чадахгүй нь” хэмээн тэр буруугаа хүлээв.

Тэгэхэд зээлдүүлэгч түүнд “бид гэрээний дагуу чиний эзэмшил эд хөрөнгийг авч, чи шоронд явах болно. Чи ингэхийг зөвшөөрсөн шүү дээ. Энэ бол чиний сонголт байсан. Чи гэрээнд гарын үсгээ зурсан. Одоо хуулиа мөрдөх ёстой” гэв.

“Та хугацааг сунгах юм уу эсвэл өрийг минь өршөөж болох уу?’ гэж өрөнд унасан хүн гуйв. ‘Намайг шоронд оруулахгүй өөр ямар нэгэн арга замыг бодооч. Мэдээж та нигүүсэлд итгэдэг биз дээ? Та нигүүлсэнгүй хандахгүй гэж үү?”

Зээлдүүлэгч түүнд “Нигүүлсэл үргэлж ганц талтай байдаг. Энэ нь зөвхөн танд л үйлчлэх болно. Хэрэв би чамд нигүүлслийг үзүүлбэл, чи өрөө төлөхгүй үлдэнэ гэсэн үг. Шударга ёс. Үүнийг л би шаардаж байна. Та шударга ёсонд итгэдэг үү?”

“Би гэрээнд гарын үсэг зурах үедээ шударга ёсонд итгэж байсан’ хэмээн өртэй хүн хэлэв. ‘Тэр үед шударга ёс миний талд байсан ба энэ нь намайг хамгаалах болно гэж би бодсон. Тэр үед надад нигүүлсэл хэрэггүй байсан. Надад нигүүлсэл хэрэгтэй болно гэж ч би бодсонгүй.”

“Шударга ёс чамаас гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөх эсвэл шийтгэлийнхээ төлөө зовохыг шаардаж байна гэж зээлдүүлэгч хариулав. Энэ бол хууль. Та үүнийг зөвшөөрсөн болохоор ийм л байх ёстой. Нигүүлсэл шударга ёсыг дээрэмдэж чадахгүй.”

“Тэдгээр нь: Нэг нь шударга ёсоор хэмжиж, нөгөө нь нигүүлслийг гуйдаг. Нэг нь нөгөөгийнхөө юмаар хүүдэгнэдэг ёс хаана ч байхгүй.

“Хэрэв та өрийг уучлахгүй бол нигүүлсэл гэж үгүй болно” хэмээн өрөнд унасан хүн аргадангуй гуйв.

“Хэрэв би таны өрийг уучилбал шударга ёс гэж үгүй болно” гэж зээлдүүлэгч хариулав.

“Хоёр хууль хоёул нэг зэрэг биелэгдэж чадахгүй нь харагдаж байна. Энэ хоёр хууль мөнхөд хоорондоо зөрчилддөг. Шударга ёс, нигүүлсэл хоёул нэгэн зэрэг үйлчилдэг арга зам байхгүй гэж үү?

Тийм зам бий! Шударга ёсны хууль бүрэн хэрэгжиж чадах мөн нигүүлсэл бүрэн өгөгдөж чадах зам бий. Гэвч үүнд өөр хэн нэгний оролцоо шаардлагатай. Иймээс энэ нь энд өгүүлж байгаа хэрэг явдалд тохиолдсон юм.

Түүний зууч

Өрөнд унасан хүнд нэг найз байжээ. Тэр туслахаар ирэв. Өрөнд унасан хүнийг тэр сайн таньдаг байв. Түүнийг өөрийгөө ийм гарцаагүй мухардалтанд оруулж байдаг тэнэг юм даа гэж тэр бодсон гэнэ. Тэгсэн ч тэр түүнд хайртай учраас туслахыг хүсчээ. Тэр найз нь тэдний хооронд зогсож, зээлдүүлэгч өөд эгцлэн хараад: “Өртэй хүн өмч хөрөнгөтэйгөө үлдэж, шоронд орохгүйн тулд та түүнийг гэрээний үүргээс нь чөлөөлбөл би өрийг нь төлье” гэж саналаа хэлжээ.

Зээлдүүлэгчийг энэ талаар бодож байтал, зууч мөн нэмж, ‘Та шударга ёсыг шаардсан. Тэр танд өрөө төлж чадахгүй болсон. Харин би өрийг нь төлье. Ингэвэл шударга ёсны шаардлага хангагдаж, өрөө төлөхийг та түүнээс дахин шаардахгүй болно. Өрөө төлөхийг дахин шаардах нь шударга бус хэрэг болно” гэв.

Тэгээд зээлдүүлэгч зөвшөөрөв.

“Зууч өрөнд унасан хүн уруу хараад Хэрэв би чиний өрийг төлөх юм бол чи намайг зээлдүүлэгчээ хэмээн хүлээн зөвшөөрөх үү?

“Тэгэлгүй яахав’ хэмээн өрөнд унасан хүн дуу алдав. Та намайг шоронд орохоос аварч, нигүүслийг үзүүлээч.”

Тэгээд өглөгийн эзэн “чи надад өрийг төлөх болно, би нөхцөлийг нь тогтоож өгнө. Энэ нь амар хялбар биш л дээ, гэхдээ боломжтой юм. Би замыг нь бэлдэх болно. Чи шоронд явахгүй.”

Ингээд өр зээл бүрэн төлөгдөв. Зээлдэгчид төлбөрийг бүрэн төлжээ. Гэрээ зөрчигдсөнгүй. Өрөнд унасан хүнд бас нигүүлслийг үзүүлсэн юм. Хоёр хуулийг хоёуланг нь биелүүлэв. Зуучлагч байсан учраас шударга ёсны шаардлага болон нигүүлсэл аль аль нь бүрэн хэрэгжсэн юм.

Бидний Зууч

Бид бүгд сүнслэг байдлын хувьд өр зээлтэй байдаг. Нэг л өдөр данс хаагдаж, өр зээлээ төлөхийг шаардах болно. Одоо бид үүнийг хайхрахгүй байж болох ч, цаг нь ирэхэд барьцаат төлбөр нэхэгдэж, туслах хэн нэгнийг, хэнийг ч хамаагүй царайчлан хайх болно.

Иймээс бидний өрийг өөр дээрээ авч төлөх хүсэлтэй, хэн нэгэн байхгүй бол мөнхийн хуулиар нигүүлслийг хангаж чадахгүй.

Хэрэв зуучлагч олдохгүй бол, хэрэв бидэнд анд найз байхгүй бол, шударга ёсны шаардлага яах ч аргагүй бидэн дээр буух болно. Өчүүхэн ч байна уу, ноцтой ч байна уу ялгаагүй гэм нүгэл бүрийн төлөөс биднээс бүрмөсөн авагдах болно.

Харин үнэн алдар суут үнэн нь ийм Зууч байдгийг тунхагладаг. “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ” (1 Tимот 2:5). Түүгээр дамжин шударга ёсны мөнхийн хуулийг зөрчихгүйгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл бүрэн хангагдаж чадна.

Нигүүлслийг үзүүлэх нь аяндаа хэрэгждэггүй. Нигүүлсэл нь Түүнтэй хийсэн гэрээгээр дамжин хэрэгждэг. Энэ нь Түүний тогтоосон нөхцөл, Түүний өгөөмөр сэтгэлийн нөхцөлүүдээр хэрэгжих болно. Туйлын чухал энэхүү нөхцөлд нүглийн уучлалын төлөө усанд умбуулах баптисм ордог.

Бүх хүн төрөлхтөн шударга ёсны хуулиар хамгаалагдаж болно. Мөн бидний хүн нэг бүрд нигүүлслийн гэтэлгэгч болон эдгээгч адислал шууд өгөгдөж болно.

Зураг чимэглэлийг Дан Бөрр