“Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун” (Номлогчийн Үгс 12:1)
Судрууд бошиглогчид болон төлөөлөгчдийн үйлчлэлийг он дарааллаар өгүүлсэн байдаг. Тэдгээр удирдагчдын ихэнх нь залуу наснаасаа Бурханыг мэддэг байлаа. Ирээдүйн удирдагчдын заримынх нь туршлагыг дүрсэлсэн судрын таван шастирыг доор өгөв.
-
“Их Эзэний ирэлтэнд” хүмүүсийг бэлтгэхээр дуудагдсан Иохан Баптист “энэхүү хүчинд түүнийг Бурханы тэнгэр элч томилоход тэр төрөөд найман өдөр болж байв” (С ба Г 84:27–28).
-
Иосиа найман настайдаа хаан болж, 31 жил хаанчлахдаа иудейчүүдийг сайн мэдээнд хөрвөгдөхөд тусалжээ (Хаадын Дэд 22-ыг үз).
-
Аммарон Мормоныг цэдгүүдийн (Нифайн ялтсууд) дараагийн эзэмшигчээр сонгож авахад тэр 10 орчим настай байв. Мормон 16 орчим настайдаа Нифайчуудын их цэргийг удирдаж байв. (Moрмон 1:2–4; 2:1–2-ийг үз.)
-
Давид, Голиатыг устгах үед “идэр настан” (залуу эр), Хиламаны армийн дайчидтай үе чацуутан байсан бололтой (1 Самуел 17:49–56; Aлма 53:22-ыг үз).
-
Иосеф Египетэд худалдагдахдаа 17-той байлаа. Тэнд “Эзэн Иосефтой хамт байлаа” (Эхлэл 37:2, 27–28; 39:2-ыг үз).