Миний урласан одой морьд
Сандра Женнингс, Нью Мексик, АНУ
Даавуун дээр утсаар чагт гарган хатгаж, жил орчим урласан алаг одой морьдын надад байдаг. Хатгамал бараг дуусдагийн даваан дээр одой морьдын нэгнийх нь өнгийг гаргахад алдаа гаргаснаа мэдлээ. Утасны өнгө нь адууны зүс ямар байдагтай адил байх ёстой атал одой морины зүс нь даавууны өнгөтэй адилхан болчихсоныг мэдсэнгүй.
Би ёстой л сүйрэх шиг болов. Би чагт гаргаж хатгасан энэ зурганд хамаг цаг заваа зарцуулсан болохоор буруу өнгөөр оёсон бүх оёдлыг ханзална гэдэг хэцүү ажил мэт санагдаж билээ. Нулимс асгаруулан уйлж, оёмол зургаа хогийн сав уруу шидчихэв.
Тэгээд оёдлын хэрэгслээ хадгалдаг ширээнд сууж, одой морьдын гоё хатгамалгүй болсондоо гашуудаж, өөр юм хийхээр шийдэв. Гэвч өөр юм хийе гэтэл чадсангүй. Учир нь маш шаргуу ажилласан нөгөөх хатгамалаа хаяад өөрийг эхэлж чадсангүй. Хогийн саваа онгойлгож, даавуун зургаа гаргаж ирлээ. Зурагны ар дээрх буруу өнгөөр хатгасан утасны зангилааг олж, болгоомжтойгоор хайчилж, хайчилсан утсыг сугалж эхэллээ.
Заримдаа утас хурдан сугарна. Заримдаа утсыг сугалж авах нь амаргүй байв. Хатгаж оёсон зургаа хэрхэн буцааж задлахыг сайн мэдэхгүй байлаа. Зарим үед нэг оёдлыг нэг удаа хайчлах хэрэгтэй байлаа. Буруу хийсэн зүйлээ залруулахын тулд би бүх ажлаа дахин хийх хэрэгтэй болсныг хүү минь харчихжээ. Эцсийн эцэст энэ чинь даавуун чагт гаргаж оёсон нэг зураг л шүү дээ.
Оёдлыг задалж, утсыг сугалж байхдаа би наманчлалын тухай бас гаргасан зарим алдаагаа залруулах нь хэчнээн хэцүү болохыг бодлоо. Жинхэнэ наманчлал нь чин хүсэл, хөдөлмөр, сэтгэлийн зовлон шаарддаг ч, үр дүн нь үнэ цэнэтэй юм.
Би одой морьдыг дахин хатгаж байхдаа наманчлал нь миний амьдралаас нүглийн толбыг зайлуулж, амьдралаа шинээр эхлэх боломжийг Есүсийн Цагаатгал хэрхэн олгодгийг саналаа. Зөв зүйлийг хийх тухай чимээгүйхэн атлаа амьд сануулагч болсон миний “наманчлалын одой морьд” гэрт өлгөөтэй байдаг. Алдаа дутагдал гаргасан үедээ би хэзээ ч бууж өгдөггүй харин наманчлалаар дамжуулан Цагаатгал өөрчлөлт гаргах болно гэдгийг санадаг билээ.