2011
Би дэлхийн муу зүйлсээс хэрхэн аюулгүй байж болох вэ?
2011 оны дөрөвдүгээр сар


Тусгай гэрч

Би дэлхийн муу зүйлсээс хэрхэн ангижирч чадах вэ?

“How to Live Well amid Increasing Evil” өгүүллээс Лиахона, 2004 оны 5-р сар, 100–102.

Энэ сэдвээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт бодлоо хуваалцаж байна.

Elder Richard G. Scott

Заримдаа амьдрал хэдийгээр хэцүү мэт санагдах боловч үнэний төмөр бариулаас зуурснаар та өөрийн төсөөлснөөс ч илүүтэйгээр өсөж хөгжиж чадна.

Тэнгэрлэг Эцэг биднийг хамгаалахын төлөө бүтээсэн аз жаргалын төлөвлөгөөг дагаснаар бид цэвэр ариун, үр бүтээлтэй, шударгаар амьдарч чадна.

Та өөрийн бодол болон зүрх сэтгэлээ Их Эзэнд төвлөрүүлснээр Тэр таны эргэн тойрон дэлхийд юу ч тохиолдож бай, таны амьдралыг хангалуун дүүрэн байлгаж өгөх болно.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг судруудаар болон үргэлжлэн ирэх тэнгэрлэг удирдамжуудаараа дэмжин бэлддэг. Эдгээр тусламжууд нь таныг өсөж буй нүгэл хилэнцийн дунд амгалан тайван, аз жаргалтай амьдарч чадна гэдгийг нотолж өгдөг юм.

Танд Ариун сүнсээр дамжин ирэх тэрхүү хувийн удирдамжийг эрэлхийлж соргог байх хэрэгтэй.

Зураг чимэглэлийг Брайн Бийч