Нияагийн сонголт
Авга эгч нь түүнийг гэрээс дуудахад Нияа үүдэн дээрээ тоглож байв. “Нияа, хүнсний дэлгүүр уруу яваад оройн хоолонд хэрэглэх хэдэн лууван аваад ирэхгүй юү? гэж авга эгч нь хүсчээ.
“За!” гэж Нияа баяртай хариулав. Тэр дэлгүүр уруу явах дуртай бас авга эгчдээ туслах дуртай аж.
Нияа авга эгчийнхээ өгсөн мөнгийг аваад ойролцоох дэлгүүр уруу гудамж уруудан алхлаа.
“Би лууван авъя” гэж Нияа дэлгүүрийн эзэнд хэллээ.
Дэлгүүрийн эзэн лууванг Нияагийн торонд хийж өгөөд үнэ нь хэд болохыг түүнд хэлжээ. Нияа мөнгөө түүнд өгөв.
“Хариултаа аваарай” гэж дэлгүүрийн эзэн хэлээд түүнд мөнгө өглөө.
Нияа түүнд талархал илэрхийлээд гэр өөдөө явлаа. Тэр явж байхдаа дэлгүүрийн эзний өгсөн мөнгийг харав. “Тэр надад илүү мөнгө өгсөн байна шүү дээ” гэж Нияа бодлоо. “Одоо би энэ мөнгийг өөрөө авч болно шүү дээ!”
Гэвч Нияа зогслоо. “Хэрэв би энэ мөнгийг авбал Тэнгэрлэг Эцэг баярлахгүй шүү дээ” гэж бодлоо. “Би үг хэлээрээ ч үйлдлээрээ ч шударга байх ёстой.”
Нияа эргэж, дэлгүүр уруу явлаа. “Та надад илүү мөнгө хариулж өгсөн байна” гээд дэлгүүрийн эзэнд илүү мөнгийг өглөө.
Дэлгүүрийн эзэн мөнгийг аваад, “Чи сайн охин байна” гээд Нияагийн торонд хэдэн алим хийж өгөхдөө “Шударга байсны чинь төлөө баярлалаа. Энэ алимыг аваад яв. Гэрийхэнтэйгээ хувааж идээрэй” гэв.
Нияагийн сэтгэл сайхан болж, гэр уруугаа явлаа. Шударга байхаар сонгосонд нь Тэнгэрлэг Эцэг баярлах болно гэдгийг тэр мэдэж байлаа.