Хүүхдэд зориулав
Бид мөнхийн гэр бүл байж чадна
Бид Аврагчийн Цагаатгалын хүчээр дамжуулан үхлийн дараа гэр бүлтэйгээ дахин хамт байж чадна гэдгийг Ерөнхийлөгч Монсон заадаг билээ. Доорх зааврыг баримталснаар гэр бүлийг хамтад нь авчир.
Заавар: Зүүн тал дахь гэр бүлийн гишүүд үхлээр бие биеэсээ болон Аврагчаас тусгаарлагджээ. Энэ хуудсыг хувилах буюу www.lds.org-аас хэвлэж ав. Эсвэл Аврагч хэрхэн биднийг хамтад нь цуглуулдгийг дүрсэлсэн зургийг өөрөө зур. Xуудасны доод тал дахь одод харанхуй хэсгийг халхалж бие биетэйгээ зэрэгцэж байхаар цэгтэй зураасын дагуу хуудсыг нугал.