2011
Есүс Христ бидний нүглийг цагаатгасан
2011 оны дөрөвдүгээр сар


Бид юунд итгэдэг вэ?

Есүс Христ бидний нүглийг цагаатгасан

Бид дэлхий дээр байгаагийн нэг шалтгаан бол Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж сурах явдал мөн. Төгс амьдралтай байсан Есүс Христийг эс тооцвол, дэлхий дээр аль ч үед амьдарч байсан бүх хүмүүс нүгэл үйлддэг. (Ром 3:23; 1 Иохан 1:8-г үз). Бид Бурханы зарлигуудыг санаатайгаар зөрчвөл нүгэл үйлдэж байгаа нь тэр. Бүх нүгэл өөртөө тохирсон шийтгэлтэй байдаг. Бид нүгэл үйлдсэн бол үүнийхээ төлөө шийтгэл хүлээхийг шударга ёс шаарддаг (Aлма 42:16–22-ыг үз).

Аливаа нүглийн зайлшгүй үр дагавар нь Бурханаас тусгаарлагдах явдал юм (1 Нифай 10:21-ийг үз). Ийнхүү тусгаарлагдах нь бид өөрсдөө залруулж чадахааргүй тийм ноцтой юм.

Энэхүү тусгаарлалтыг даван туулахын тулд Тэнгэрлэг Эцэг Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христ дээр бидний нүглийн ачааг үүрүүлэх замаар хангасан. Ингэснээр бид сүнслэг байдлын хувьд цэвэр байж, Түүнтэй дахин нэгдэх боломжтой болсон билээ. Энэ бол нигүүлслийн төлөвлөгөө юм.

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ” (С ба Г 19:16–17) гэж Аврагч заасан.

Есүс Өөрийн Цагаатгалын хэсэг болгон бидний нүглийн төлөө Гетсеманий Цэцэрлэг болон Калварийн загалмай дээр зовсон юм. Бид нүглээ наманчилснаар Түүний Цагаатгалын хүчийг амьдралдаа авчирч чадна.

Бидний нүглийг өөрийн хүслээр цагаатгасан Есүс Христ ийн айлдсан билээ:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:29-30).

Цагаатгал нь дараах адислалуудаар хангадаг:

  1. Дэлхий дээр төрсөн хүн бүрд ирэх амилуулалт (Aлма 11:42–45-ыг үз).

  2. Хариуцлагын нас буюу найман нас хүрэхээс өмнө нас барсан бүх хүүхэд Бурханы дэргэд мөнх амьдарна (Moзая 3:16; 15:24–25; Moронай 8:8–12-ыг үз).

  3. Есүс бидний өвдөлт, өвчин эмгэгийг Өөр дээрээ авсан учраас хүнд сорилтын үед амар амгаланг олох чадвар (Иoхан 14:27; Aлма 7:11–12-ыг үз).

  4. Энэ амьдралд тохиолдсон шударга бус явдлын төлөө зөв шударга хүмүүст ирэх нөхөн төлбөр (Миний сайн мэдээг номло [2004], 52-ыг үз).

“Бурханы Төрсөн Ганц Хүү, энэ дэлхий дээр амьдарч байсан нүгэлгүй цорын ганц хүн Есүс Христ бол хүн төрөлхтний төлөө цагаатгал хийх чадвартай цорын ганц хүн байлаа” (Судруудын Удирдамж, “Цагаатгал”).

Ай, Эцэг минь, Симон Дьювей; Есүс Христ Америк тивд хүрч ирсэн нь, Жон Скотт © IRI; хүүхдийн гэрэл зураг чимэглэлийг © Getty Images;