Санал зөвлөмж
Тэр бидний ачааг үүрдэг
Би энэ сэтгүүлд их дуртай. Би Тэргүүн Зөвлөлөөс гаргадаг нийтлэлүүд ялангуяа чуулган дээр тэдний хэлсэн үгсийг унших их дуртай. Тэд бидэнд бэрхшээлээсээ шантралгүй, үргэлж урагш тэмүүлэхийг зааварлаж, урамшуулан дэмждэг юм.
Би 26 жил Сүмийн гишүүн байгаа бөгөөд энэ хугацаандаа Лиахона сэтгүүлийн бүх дугаарыг нь уншсан. Би сэтгүүлийн хуучин дугааруудыг байнга уншдаг. Надад хамгийн эрхэм дотно санагдсан нийтлэл бол ахлагч Давид А.Беднарын “Их Эзэний энэрэнгүй нигүүлсэл”(2005 оны 5-р сар, 99) билээ. Энэ нийтлэл надад Тэнгэрлэг Эцэг бидэнд хэр зэрэг их нигүүлсэл үзүүлж, бидний хүнд ачаанаас үүрэлцдэг болохыг санахад минь тусалдаг юм.
Ёоланда Валенти, Итали
Сургаал үргэлж Их Эзэнээс ирдэг
Би сар болгон амьд бошиглогчдын үгийг сонсох боломжтой байдагтаа талархдаг. Тэдний заадаг зүйлс Их Эзэнээс ирдэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлбэл амьдрал маань адислагдах болно гэдгийг би мэддэг. Дэлхий даяарх Гэгээнтнүүдийн туршлагыг уншсанаар миний итгэл, гэрчлэл нэмэгддэг, яагаад гэвэл тэд бэрхшээлүүдээ хэрхэн даван туулдгийг би мэдсэн юм.
Бейрон Давид Калдерон Москюра, Эквадор