Заах товхимлууд
Би гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлээ хэрхэн эхлэх вэ?


Би гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлээ хэрхэн эхлэх вэ?

Зураг
залуу эрэгтэй товхимол дээр бичиж байгаа нь

Гэр бүлийн түүх дээрээ ажиллах нь гэр бүлүүдийг үеэс үед нэгтгэхэд тусалдаг.

Та дараах зүйлсийг хийснээр гэр бүлийн түүхээ судлах, өвөг дээдсийнхээ ёслолуудыг гүйцээх боломжтой. Үүнд:

Олж мэдэх. Өвөг дээдсийнхээ тухай мэдээлэл, түүхийг судлахын тулд гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц. Энэ мэдээллээ хадгалаад, Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд дээрээ бичиж тэмдэглэ. Уг товхимол Сүмийн вэбсайт болох FamilySearch.org дээр тавигдсан.

Ариун сүм рүү авч явах. Өвөг дээдсийнхээ тухай мэдээллийг (нэр, төрсөн огноо, төрсөн газар, нас барсан огноо, нас барсан газар, бусад баримт, түүх) олж авч, цуглуулсны дараа нэрсээ ариун сүм рүү авч яван, тэдний өмнөөс ёслолыг гүйцэтгүүл. Номлогчид болон Сүмийн бусад гишүүн үүнийг хэрхэн хийхийг танд зааж өгч чадна.

Заах. Бусдад, ялангуяа гэр бүлийн гишүүддээ өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг хэрхэн олж мэдэх талаар суралцахад тусал. Өвөг дээдсээ мэдэх, тэдэнд үйлчлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтдаа гэр бүлийн гишүүдээ оролцуулах нь танай гэр бүлийг сүнслэг хамгаалалт, хүч чадлаар адислах болно. Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл нь гэр бүлийн гишүүдийн зүрх сэтгэлийг нэгтгэхэд тусалдаг.

Хэвлэх