Яагаад гэр бүл чухал вэ?
Та төрөхөөсөө өмнө нэгэн гэр бүлийн гишүүн байсан. Та энэ дэлхий дээр амьдрахаасаа өмнө Бурхантай хамт амьдарч байсан. Та Тэнгэрлэг эцэг эхийн хүүхэд бөгөөд мөнхийн гэр бүлийнх нь нэгэн хэсэг билээ. Тэд танд хайртай бөгөөд таныг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Таны энэ дэлхий дээрх амьдрал төгсгөл болоход таныг болон таны хайртай хүмүүсийг өөрсөдтэйгөө үүрд хамт амьдрахаар эргэн ирээсэй хэмээн Тэд хүсэж байдаг. Бурхан руу буцаж очих нь Түүний Хүүгийн цагаатгагч золиослолоор дамжуулан боломжтой болсон.
Гэр бүл Бурханаас заяагддаг бөгөөд гэр бүл нь Түүний мөнхийн аз жаргалын төлөвлөгөөний гол цөм мөн. Гэр бүл нь Бурханы хүүхдүүдэд зөв шударга байдалд суралцаж, өсөж хөгжихөд туслах зорилготой. Мөн эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт Бурханаар томилогдсон. Нөхөр, эхнэр хоёр бие биенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах ариун нандин үүрэг хариуцлага хүлээнэ. Таныг Есүс Христийн сургаалуудыг дагахад Бурхан таныг болон таны гэр бүлийг адислах болно.