Заах товхимлууд
Миний гэр бүл яах бол?


Миний гэр бүл яах бол?

залбирч буй эмэгтэй

Гэрээгээ сахиснаар мөнхийн гэр бүлтэй болохыг эрмэлз.

Олон хүн гэр бүлийнхээ одоогийн нөхцөл байдлыг хараад, хэрхэн мөнхийн гэр бүлийн адислалыг хүлээн авах талаар боддог. Бурхан, таны Тэнгэрлэг Эцэг санаа зовж байгаа зүйлийг тань болон танай гэр бүлийг мэддэг бөгөөд тэдэнд хайртай. Олон гэр бүл сорилт бэрхшээлтэй тулгардаг төдийгүй аль нь ч төгс биш боловч Есүс Христийн сайн мэдээ бидний хүн нэг бүрийг анагааж, тусалж чадна. Гэр бүлүүд сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх үедээ үл ойлголцох байдал, зөрчил, сөргөлдөөн, бэрхшээлүүдийг шийдвэрлэж чадна. Энэ амьдралын бүхий л төгс бус байдал, шударга бус зүйлсийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан даван туулах боломжтой.

Бурхан гэрлэлт, гэр бүл, мөнх амьдралын адислалуудыг Өөрийнх нь аз жаргалын төлөвлөгөөг итгэлтэй хүлээн авдаг, дагадаг Өөрийн бүх хүүхдэд боломжтой болгоно хэмээн амласан. Таны үүрэг бол энэ амлалтад итгэн, Есүс Христийн үлгэр жишээг дагах явдал юм.

Та гэрээгээ үргэлжлүүлэн сахиж, мөн ийнхүү үйлдэхэд нь бусдад туслах үедээ амьдралдаа амар амгаланг болон Бурханы хүч чадлыг мэдрэх болно. Танай гэр бүл таны үлгэр жишээгээр адислагдана. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлж, гэр бүлийнхээ гишүүдтэй хэрхэн илүү сайн харилцаатай болохоо мэдэхэд танд тусална. Бурхан таныг бэлдсэнтэй адилаар танай гэр бүлийн гишүүн нэг бүрийг бэлдэж байгаа гэдэгт итгэ. Та мөн өвөг дээдсээ эрж олон, тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үедээ мөнхийн гэр бүлдээ үйлчлэх боломжтой. Бурхан Өөрийн цагт Өөрийн арга замаар мөнхийн гэр бүлийн адислалыг хүсэх таны хүслийг биелүүлэх болно.