Заах товхимлууд
Нэр томьёоны жагсаалт


Нэр томьёоны жагсаалт

Аароны санваар:Бэлтгэл санваар. Энэхүү санваарт баптисм хүртээх эрх мэдэл багтдаг бөгөөд Библийн Хуучин Гэрээний Аароны нэрээр нэрлэгджээ.

Гэрээ:Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондох ариун нандин зөвшилцөл. Бурхан гэрээний нөхцөлийг өгч, бид Түүнийг дуулгавартай дагахыг зөвшөөрдөг. Бурхан дуулгавартай байдлын маань хариуд тодорхой адислалууд амладаг. Гэрээнүүд сайн мэдээний бүх ёслолтой уялдаа холбоотой.

Эцсээ хүртэл тэвчих:Есүс Христэд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлж, наманчилж, амьдралынхаа туршид гэрээнүүдээ сахихыг хичээн чармайх. Эцсээ хүртэл тэвчих нь мөнх амьдрал хүлээн авахад зайлшгүй чухал.

Мөнх амьдрал:Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болох, Тэдэнтэй хамт үүрд амьдрах, Тэдэнд байгаа бүхнийг хүлээн авах. Мөнх амьдралын адислалуудын нэг болох өргөмжлөл нь мөнхөд гэр бүлээрээ хамтдаа амьдрах явдал юм.

Гэр бүлийн түүх:Өвөг дээдсийнхээ нэрс, намтар, түүхийг мэдэх. Бид гэр бүлийн түүхийн ажлыг хийснийхээ дараа, нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд ёслол гүйцэтгэхэд бэлтгэх боломжтой.

Мелкизедек санваар:Дээд буюу илүү том санваар. Энэ нь Хуучин Гэрээний үед амьдарч байсан зөв шударга дээд прист, хаан Мелкезедикийн нэрээр нэрлэгдсэн. Зохистой ах нар 18 нас хүрмэгц Мелкизедек санваар хүртэж, ахлагчийн албанд томилогдож болно.

Томилогдсон:Их Эзэний нэрийн өмнөөс тодорхой нэгэн албанд үйлдэхийн тулд хүч, эрх мэдэл хүлээн авах.

Ёслол:Санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин зан үйл. Жишээлбэл: баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах (гишүүний баталгаа), ариун ёслол, ариун сүмийн хишиг, ариун сүмийн лацдан холболт. Ёслолууд нь Бурхантай гэрээнд орж байна гэсэн утгатай.

Санваар:Бурханы хүүхдүүддээ тэдний авралын төлөө Өөрийнх нь нэрийн өмнөөс үйлдэхэд өгдөг хүч, эрх мэдэл. Бид санваараар дамжуулан авралын ёслолуудыг болон эдгээх, тайвшруулах, зөвлөх адислалуудыг хүлээн авдаг.

Нас барсан өвөг дээдсийн өмнөөс баптисм хүртэх:Гэр бүлийн гишүүдийн эсвэл ёслол хүлээн аваагүй нас барсан бусад хүний өмнөөс ариун сүмд гүйцэтгэдэг баптисм, гишүүний баталгаа.

Ариун сүмийн хишиг:Ариун сүмийн ёслолоор дамжуулан хүлээн авдаг, Бурханаас ирдэг хүч, мэдлэгийн бэлэг. Энэ нь Бурхантай хамт мөнхөд амьдрах амьдралыг олж авахын тулд шаардлагатай хэд хэдэн сургаал, гэрээнээс бүрддэг.

Ариун сүмийн лацдан холболт:Эхнэр, нөхрийг хүүхдүүд, гэр бүлийнхэнтэйгээ Бурхан, Есүс Христтэй хамт мөнхөд амьдрах боломжтой болгодог ариун сүмд гүйцэтгэдэг ёслол.

Ариун сүмийн үйлчлэл:Нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмд ёслолуудыг хүлээн авах.