Заах товхимлууд
Гэр бүлийн түүх гэж юу вэ?


Гэр бүлийн түүх гэж юу вэ?

Нас барсан гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх нь гэр бүлийн түүхээ хайхаас эхэлнэ. Та Сүмд орохдоо Есүс Христийн сайн мэдээний тухай мэдээгүй нас барсан гэр бүлийн гишүүдээ гэсэн хайр, халамжийг илүү мэдэрсэн байх. Сүмийн гишүүд таныг гэр бүлийнхээ нас барсан гишүүдийн өмнөөс ариун сүмд баптисм хүртэхээр бэлтгэхэд тань тусалж чадна. Сүм хүмүүст өвөг дээдсээ танин мэдэхэд туслах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрээс түүх, намтрын бичвэрүүдийг цуглуулдаг. Та гэр бүлийнхнийхээ талаар урьд нь мэддэг байсан зүйлээ бичиж тэмдэглэж эхлэх боломжтой.

Гэр бүлийн түүх гэдэг бол өвөг дээдсээ танин мэдэх, тэдний тухай судлах гэсэн утгатай. Гэр бүлийн түүхээ гэр бүлийнхээ бусад гишүүнтэй хамт судлах нь таны хэн болох ойлголтыг хүчирхэгжүүлж, нэг нэгэнтэйгээ илүү ойр байхад туслах болно. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авах боломж хэрэгтэй байгаа өвөг дээдсээ танин мэдэхэд танд тусална. Та нар өвөг дээдсийнхээ тухай олж мэдэх үедээ гэр бүлийн мөнхийн мөн чанар, ач холбогдлыг нотлох Ариун Сүнсийг мэдрэх боломжтой байх болно.