“Асуултынхаа хариултыг эрэлхийлэх: Оршил,” Сэдэв ба хариулт (2023)
Асуултынхаа хариултыг эрэлхийлэх
Оршил
Иосеф Смит Ариун төгөлд өвдөг сөгдөн залбирахаасаа олон жилийн өмнө өөрийн сүнслэг өсөлтийн суурийг тавьсан. Тэрээр олон сарыг шүтэн бишрэх ёслолд зориулсан ба Библиэс уншиж, гэр бүлээрээ залбирдаг байсан. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ, тэр дундаа зохион байгуулалттай шашинд итгэдэггүй хүмүүстэй ярилцсан. Иосеф асуултынхаа хариултыг авахын тулд зүгээр суугаагүй. Эцэст нь Бурхан Иосефын залбиралд хариулсан юм. Гэвч Анхны үзэгдэл Иосефын бүх асуултад хариулсангүй. Иосефын хувьд хариултаа эрэлхийлэх нь насан туршийн эрэл хайгуул байв.
Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийн талаарх мэдээлэл урьд өмнөхөөс илүү хүртээмжтэй болсон. Энэ нь агуу адислал байж болох ч аль эх сурвалж найдвартайг мэдэхэд амаргүй. Мөн бидний сурч мэдсэн зарим зүйл хэцүү асуултуудыг гаргаж ирж магад. Ахлагч Дийтр Ф.Угдорф: “Сайн мэдээтэй холбоотой асуултууд байгаа учраас зарим нь өөрсдийгөө ичмээр эсвэл зохисгүй мэтээр мэдэрдэг ч тэгж мэдрэх хэрэггүй” гэдгийг онцлоод, “Асуух нь сул дорой байдлынх биш. Энэ нь өсөлтийн эхлэл”1 гэж заасан. Энэ материал дээрх нийтлэлүүдэд асуултынхаа хариултыг эрэлхийлэх явцад тань амар амгаланг олоход тусалж болох хэд хэдэн зөвлөгөө орсон байгаа.