Номын сан
Бурханы хүүхдүүд


“Бурханы хүүхдүүд,” Сэдэв ба асуулт (2023)

Бурхантай хамт буй хүүхдүүд

Сайн мэдээг судлах удирдамж

Бурханы хүүхдүүд

Дэлхий дээрх хүн бүрийг тодорхойлогч шинж чанар

Та хэн нэгэнтэй анх удаа уулзаж байгаа бөгөөд тэр хүн танаас “Надад өөрийнхөө тухай яриач” гэж асууж байна гэж төсөөл. Та юу гэж хариулах байсан бэ? Энэ нь орчин нөхцөлөөс шалтгаалах ч таны хуваалцах мэдээллүүд өөрийгөө хэрхэн хардгийг мөн бусад хүн таныг хэрхэн хараасай гэж хүсдэг талаар их зүйлийг хэлэх боломжтой.

Таны талаарх мэдээлэл дундаас бусдаас чухал нэгэн бодит үнэн бий. Хэдийгээр та өөрийгөө танилцуулахдаа энэ талаар дурдахгүй байж болох ч энэ нь таны нэр, төрөлх хот, хувийн сонирхлоос илүү таны хэн болохыг тодорхойлдгоороо чухал ач холбогдолтой. Энэ бол та Бурханы хүүхэд гэсэн бодит үнэн юм. Тэр бол таны Эцэг. Бие махбодын шинж чанараа өвлөн авсан эцэг эх тань энэ дэлхий дээр байдаг шиг та мөн “Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд [та] бурханлаг шинж чанар, хувь тавилантай”. Энэ бодит үнэн өөрийгөө харах байдалд тань хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ нь таны амьдралын зовлон бэрхшээл, боломжид хандах хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?

Бурханы хүүхэд байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бүх хүн хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгийн охид, хөвгүүд юм. Шууд утгаараа хүн бүр мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнсээр төрсөн Бурханы хүүхдийн хувьд бурханлаг, мөнхийн чадавхтай (Ром 8:16–17-г үзнэ үү).

Сэдвийн тойм: Тэнгэрлэг эцэг эхийн сүнслэг хүүхдүүд

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Бурхан Эцэг, Авралын төлөвлөгөө, Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал

1-р хэсэг

Бурхан бол зөвхөн таны Бүтээгч биш; Тэр бол Таны Эцэг

Инээмсэглэж буй гэр бүл

Хүн бүрд дэлхий дээр эцэг байдаг бөгөөд тэдгээрийн хэн нь ч төгс биш. Тиймээс дэлхий дээрх таны аавтай буюу эцэг хүн байхтай холбоотой туршлага тань ямар ч байсан гэлээ бидэнд аав хүнд байх ёстой бүх шинж чанарыг агуулсан—хайраар дүүрэн, түшигтэй, ухаалаг, харамгүй, таныг амжилтад хүргэхийн төлөө байдаг Тэнгэрлэг Эцэг бий. Орчлонгийн хамгийн хүчирхэг, алдар суу бүхий Нэгэн таныг Өөрийн эрхэм нандин үрийн хувьд хайрладаг. Тэр таныг төгс ойлгодог бөгөөд өсөж дэвжиж, мөнхийн баяр баясгаланг олж авахад тань яг юу хэрэгтэйг мэддэг. “Эрхэм Агуу Нэгэн,” “Бүтээгч,” “Бүхнийг Чадагч Хаан” зэрэг цол хэргэмүүд гарцаагүй бүгд Түүнд хамаатай. Гэхдээ бүхнээс илүүтэй Тэр таныг “Эцэг” гэдгээр нь Өөрийг нь мэдээсэй гэж хүсдэг.

Бодох зүйлс

  • Мосе өөрийгөө Бурханы хүү гэдгийг тэнгэрлэг үзэгдлээр олж мэдсэн. Энэ үйл явдлын талаар Мосе 1:1–11-ээс уншина уу. Мөн 12–18-р шүлэгт Сатан түүнийг уруу татах гэж оролдох үед энэ мэдлэг нь Мосед хэрхэн тусалсныг тэмдэглэ. Бурханы хүүхэд гэдгээ санах нь уруу татагдах үед тань хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

  • Ахлагч Брайн К.Тэйлор нэгэн залуу эмэгтэйн тухай түүхийг ярьсан бөгөөд тэр: “Бурханы хүүхэд гэдгээ мэдэж байгаа маань надад байгаа хамгийн хүчтэй мэдлэг юм!” гэж хэлжээ. “Би Бурханы хүүхэд үү? үгээс түүний тухай уншаад, тэр яагаад ингэж хэлснийг олж мэд. Бурхан бол түүний Эцэг гэдгийг мэдэх нь яагаад амьдралд нь ийм том өөрчлөлтийг авчирсан бэ? Энэ нь таны амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?

  • Та ямар нэгэн гар урлал, урлагийн бүтээл хийж байсан уу? Эсвэл та цагийн хуваарь, төсөв гаргаж, хоол хийж байсан байх. Өөрийн гараар бүтээсэн зүйлд хандах хандлага тань эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцаанаас юугаараа ялгаатайг бодож үз. Галат 4:6–7; 1 Иохан 3:2 зэрэг судруудыг тунгаан бодохдоо энэ тухай бод. Бурханы зүгээр нэг бүтээл биш, Түүний охин эсвэл хүү гэдгээ мэдэх нь танд яагаад чухал вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бурханы хүүхдүүд бидний чадавхын талаар заахын тулд эцэг эх, хүүхдүүдэд бие махбодын хувьд адил талууд байдгийг хэрхэн жишээ болгон харуулах талаар бодож үзээрэй. Магадгүй та эцэг эх, хүүхдүүдийн зургийг үзүүлээд, ижил төстэй талуудыг нь хайж олж болох юм. Дараа нь та Тэнгэрлэг Эцэгийн зан чанаруудын талаар зарим судраас уншиж болно. Тухайлбал:

    Эдгээр зан чанар бидэнд байгааг нотлох юуг бид бие биеэсээ харж болох вэ? Бид хэрхэн тэдгээрийг цаашид хөгжүүлэн, Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Хүн бүрийг Бурханы хүүхэд гэж хар

Ярилцаж байгаа эмэгтэйчүүд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бие биеэ “ах,” “эгч” гэж дуудах нь түгээмэл. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн тайлбарласнаар, эдгээр нь “бидний хувьд зүгээр нэг найзархаг мэндчилгээ, хайр энэрлээ илэрхийлсэн үг хэллэг биш юм. Энэ нь Бурхан бол үнэхээр хүн төрөлхтний Эцэг бөгөөд бидний хүн нэг бүр Түүний мөнхийн гэр бүлийн хэсэг хэмээх мөнхийн үнэнийг илэрхийлдэг.” Энэхүү энгийн үнэн нь бидний бие биедээ хандах хандлагыг өөрчлөх хүчтэй. Бид бодол санаа, үйлдэл, гадаад төрхөөрөө ялгаатай байж болох ч сүнслэг байдлын хувьд бүгд нэгэн гэр бүл гэдгийг санах нь эдгээр ялгаатай байдалдаа баярлаж, тэднийг хүндэлж харахад дөхөм болно.

Бодох зүйлс

  • Мормоны Номд нифайчууд болон леменчүүд гэсэн хоёр бүлэг хүний тухай өгүүлдэг. Тэд олон үеийн турш нэг нэгнийхээ заналт дайснууд байсан. Гэвч энэ хоёр бүлэгт үзэн ядалтаа хойш тавин, бие биеэ ах, эгчийн хувиар харж байсан үе ч бий. Эдгээр үйл явдлын талаар Мозая 28:1–3; Алма 26:23–31; 27:20–24; 4 Нифай 1:1–3, 14–18-аас уншина уу. Уншиж байхдаа та Бурханы гэр бүлд амар амгаланг авчрахад нь Аврагчид туслахын тулд юу хийж болохоо тунгаан бод.

  • Тантай уулзсан хүмүүс өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж танилцуулахгүй ч та уулзахдаа тэднийг Бурханы хүүхэд гэж харж болно. Оролдоод үз! Та хэн нэгний талаар муугаар бодоход уруу татагдах бүрдээ “Энэ хүн бол Бурханы хүүхэд” гэсэн бодлоор сольж байгаарай. Энэ нь таны хүмүүсийн талаар бодох бодол, тэдэнд хандах хандлагад хэрхэн нөлөөлж байгааг анзаарна уу.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Янз бүрийн арьсны өнгө, соёл, гарал үүсэлтэй хүмүүсийн зургийг харуулахыг бод. Хүмүүс хоорондоо олон талаараа ижил төстэй байдаг талаар ярилц. Бурхан яагаад биднээс бусдыг үргэлж хүндэлж, эелдэг харьцахыг хүсдэг талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах